Өнгөрсөн бямба гаригт Нобелийн Энхтайвны шагнал гардуулах ёслол болж, гурван эмэгтэй шагналаа гардав. Либерийн Ерөнхийлөгч Элтон Жонсон Серлиф болон тус улсын нийгмийн ажилтан, энх тайвны үйл хэрэгт хүчин зүтгэгч Лэйма Гбови, сэтгүүлч Таваккул Карман нарын шударга бус явдал, хүчирхийлэл, дарангуйллын эсрэг хүчтэй тэмцсэнийг үнэлж Нобелийн шагналтнаар тодруулсан билээ. “Төмөр хатагтай” хочит Жонсон Серлиф нь Харвардын их сургууль дүүргэсэн бөгөөд ардчилсан сонгуулиар сонгогдсон Африкийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч юм. Харин 39 настай Лэйма Гбови Либерт болсон иргэний дайны үеэр эмэгтэйчүүдийн хөдөлгөөн байгуулж, хүүхдүүдийг цэрэг болгож байсан бусармаг үйлдэлтэй шийдвэртэй тэмцэж байсан нэгэн аж. Сэтгүүлч Таваккул Карман бол энэ онд Йеменд болсон үйл явдалд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Нобелийн шагнал хүртэж буй анхны араб эмэгтэй болж буй юм. Шагналыг 1.5 сая ам.доллар дагалджээ.