ХБНГУ-ын баруун хэсгийн нэгэн зочид буудлын эзний мэдээлсний дагуу цагдаагийн ажилтнууд гурван хятад иргэнийг барьжээ. Тэдний өрөөнөөс 100 орчим могой, 70 яст мэлхий, неон өнгөтэй 20 мэлхий олдсон байна. Өнгөрсөн баасан гаригийн үдэш буудлын ажилтан могой явж байхыг хараад эзэндээ мэдэгдсэнээр уг хэргийг илрүүлжээ. Хятадын иргэдийг хууль бусаар амьтан оруулж ирсэн хэргээр баривчилсан ч тэд нэлээд олон мянган евро төлж суллагдсан тухай цагдаагийн ажилтан Стефан Киршнер CNN-д мэдээлсэн байна. Харин амьтдыг Кельн хот дахь амьтны хүрээлэнд хүргэжээ.