ОХУ-ын Төрийн думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхний жагсаалын хариуд эрх баригч “Нэгдсэн Орос” намыг дэмжигчид томоохон цуглаан зохион байгуулахаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин нарыг дэмжигчдийн санаачилсан уг жагсаалд 30 гаруй мянган хүн оролцож магадгүй аж. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр жагсаалд тус улсын нийслэл Москвагийн төв хэсэгт болох гэнэ. “Нэгдсэн Орос” намын дэргэдэх “Наши” хөдөлгөөнийхөн, төрийн бус бусад байгууллагын гишүүд эл жагсаалд оролцоно хэмээн эх сурвалжид өгүүлжээ.
Үүний зэрэгцээ сөрөг хүчнийхний жагсаалын хариуд хийх гэж буй уг цуглаан ард түмний дунд хагарал үүсгэж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Эрх баригчид ийм арга хэрэглэхийн оронд ард түмний юу хүсэж байгааг сонсох ёстой гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж байгаа юм. Үүнээс гадна сөрөг хүчнийхэн ээлжит жагсаал зохион байгуулахыг зөвшөөрөх хүсэлтийн Москва хотын захиргаанд гаргажээ. Жагсаалд багаар бодоход 50 мянга, цаашилбал 80-100 мянган хүн оролцож магадгүй гэнэ.
Х.Од