Кот-д’Ивуарт өнгөрсөн ням гаригт Парламентын сонгууль болж өнгөрсөн тухай ВВС мэ дээлжээ. Санал хураалтын үеэр тус улсын хүчний байгууллагын 25 мянган ажилтан, НҮБ-ын долоон мянган энхийг сахиулагч иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд ажилласан байна.
Гэвч сонгууль болохоос долоо хоногийн өмнө хэрэг зөрчил олон гарч, нийт таван хүн амиа алдсан тухай эх сурвалжид онцолжээ. Кот-д’Ивуарын Парламентын 255 суудлын төлөө мянга гару й хүн өрсөлдсөн аж. Сонгуулийн нэгдсэн дүн хараахан гараагүй ч Ерөнхийлөгч Алассан Уат тарагийн намынхан ялалт байгуулж магадгүй нь хэмээн ажиглагчид үзэж буй.