Алдарт дуучин Майкл Жексоны охин Пэрис шоу бизнест хөл тавих гэнэ. Өдгөө 13 настай тэрбээр кинонд тоглохоор болжээ. Зөгнөлт романуудаараа нэрд гарсан зохиолч Деннис Кристений “Лэндоны гүүр ба гурван түлхүүр” бүтээлээс нь сэдэвлэсэн киноны дүрийг Пэрис бүтээх болсон тухай “Celebrity news” дамжууллаа. Хорон санаатанд хулгайлагдсан охины тухай уг киноны зургийг ирэх оны нэгдүгээр сараас авч эхлэх ажээ.