Эрх баригчдын үйл ажиллагааг эсэргүүцэж, дэлхийд хувьсгалын хонх цохисон босогчдыг “Time” сэтгүүл энэ оны онцлох хүнээр тодруулснаа зарлалаа. 2011 оны хамгийн нөлөө бүхий “Оны хүн”-ээр тодорхой нэг хүнийг бус, Арабын ертөнцийг донсолгосон хувьсгалыг эхлүүлэхэд хүргэсэн босогчдыг нийтэд нь нэрлэж байгаа аж.
Тунисийн жижигхэн хотод ногоо зардаг байсан жирийн залуу эрх баригчдыг эсэргүүцэн өөрийгөө шатааснаар Ливи, Египет, Йемен, Сири, Бахрейнд хувьсгал эхэлсэн юм. Өнгөрч буй онд нэр нь үл мэдэгдэх жагсагчид, босогчид Араб, Европ, Америкт дарангуйлагчдаас ангижирч, өрийн хямралыг эсэргүүцэн, шударга сонгуулийг шаардсан билээ.
Дашрамд оны хүнийг тодруулах онлайн санал асуулгаар уншигчид Туркийн Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганыг нэрлэсэн байна.
Х.ОД