Хүүхдийг зодох, тэдэнтэй зүй бусаар харилцахыг хориглосон хуулийг Бразилийн Парламент дэмжсэн тухай ИТАР-ТАСС дамжуулжээ.
Хүүхдэдээ гар хүрсэн эцэг эхийг 3.5-23 мянган ам.доллараар торгох, мөн тэднийг хүүхэдтэйгээ зөв харилцах талаарх сургалтад хамруулах талаар уг хуульд тусгасан байна.
Бразилийн Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва өнгөрсөн онд уг хуулийг санаачилжээ.