Нацистуудыг зөвтгөсөн үг хэлж, Каннын кино наадмаас дуулиантайгаар хөөгдсөн найруулагч Ларсфон Триерийн “Мелан холиа” кино Европын “Оскар” хэмээгддэг “European Film Awards”-ын шилдэг бүтээлийн шагнал хүртлээ. Өнгөрсөн тавдугаар сард кино урлагийг бүрмөсөн орхино хэмээн тунирхсан Ларсын хувьд энэ нь ээлжит ялалт байв. Дэлхий рүү дөхөж яваа “Меланхолиа” хэмээх гариг, хуримын ёслол, үхлийн өмнөх хүлцэнг үй төрх, балмагдлыг илэрхийлэх аниргүй, түшүүрт хөгжим, Кристен Данст... Кино ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг бий болгож, хааяа үүнийхээ төлөө зэмлэл хүртдэг энэхүү дани эр үнэртний сурталчилгаа шиг, эротик кино шиг, эмгэнэлт жүжиг шиг бүтээлээрээ өөрийнхөө хэр уран бүтээлч болохыг нотлоод амжлаа.
“Би уг нь еврей хүн болж төрөөгүйдээ харамсдаг байсан. Гэхдээ зарим нэг тал дээр би Гитлерийг ойлгож, хаа яа өрөвддөг. Мэдээж тэр алдсан, гэх дээ түүнийг өрөөндөө суугаад бод лого ширч буйгаар төсөөлөхөд санал нийлэх зүйл надад зөндөө байдаг. Би дайныг өөгшүүлж байгаа юм биш, гэх дээ Иерусалим одоо ч “толгойны өвчин” хэвээрээ л байна шүү дээ. О кей, би нацист...”. Олон нийтэд хүлээн зөвш өөрөгдсөн үзэл баримтлал, бусдын хийж буй үйлдэлд захирагдалгүйгээр өөрийнхөөрөө байж чадсан уран бүтээлчийн үг үү, эсвэл зүгээр л бусдын анхаарлыг татахын тулд бурж байгаа нэг гажигийн хийрхэл үү... Ямартай ч Каннын кино наадмын хамгийн хүсэн хүлээсэн, хүндэт зочин Ларс ийм үг хэлсэн билээ.
Наадмын шагналуудын эзэн, гол нүүр царай тэрбээр олны дургүйцлийг төрүүлэхээр үг анх удаа хэлж байгаа юм биш. Урлаг, кино, уран зохиолыг нэг хэвэнд шахаад нэг л үзэл бодолтой, нэг л зүйлийг хүсэн мөрөөддөг саарал “масс”-д борлуулж болдоггүй юм гэдгийн тод жишээ бол “Тахал”, “Европ”, “Догвилль”, “Гэмт хэргийн элемент”, “Антихрист”, “Меланхолиа” (өөрөөр хэлбэл түүний бүх бүтээл). 1990-ээд оны эхээр нэрд гарч, культ киног шүтэн бишрэгчдийн “хаан” болсон Ларс фон Триерийн бүтээлүүдэд са наанд оромгүй эргэлтүүд, тод өнгө, бү дэг дуу, бие биеээсээ салаалсан үзэлт ядалт, ухаарал, зүрх зүсэм эмгэнэл, эмгэнэлийн дараах их тайтгарал дүүрэн бий. “Хоёр жилийн турш би сэтгэл санаа ны гүн хямралд байсан. Тэгээд л нү дээ аниад харсан, төсөөлсөн бүхнээ бичиж эхэлсэн.
Энэ бол “Антихрист” киноны зохиол байсан юм” гэж тэрбээр ярьсан билээ. Өөрөө өөрийгөө эмчлэх энэ арга нь олон улсын хэмжээнд шуугиан тарьсан, сэтгэл судлаачдыг хооронд нь маргалдуулсан, католик, протестантуудыг төөрөлдүүлсэн садомазохист маягийн кино болсон юм.
Х.ОД