Египетийн Парламентын доод танхим буюу Ардын ассамблейн тэргүүнээр Лалын шашинт ахан дүүс хөдөлгөөн, Эрх чөлөө, шударга ёсны намын ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммед Саад эль-Кататни томилогдсон тухай ВВС дамжуулав. Ардын ассамблейн 399 гишүүн эль-Кататнигийн төлөө саналаа өгсөн байна. Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак огцорсноос хойш анх удаа буюу энэ сарын 23-нд Ардын ассамблейн чуулган боллоо.