Өмнөд Африкийн газар нутагт Юрийн галавын эхэн үед буюу одоогоос 190 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн үүр илрүүлсэн тухай “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд мэдээлжээ. Торонтогийн их сургуулийн эрдэмтэн Роберт Райшаар ахлуулсан палеонтологчид ӨАБНУ-ын Алтан хаалганы тал гэдэг газарт малтлага хийсний дүнд өвсөн тэжээлт, массоспондил хэмээх төрлийн үлэг гүрвэлийн арав гаруй үүр илрүүлсэн аж.
“Нэг үүрэнд 30-35 өн дөг байрладаг байсан бололтой. Үүр нүүд хоорондоо ойрхон, нэг дор олон байгаагаас үзэхэд үлэг гүрвэлүүд тэнд сүргээрээ амьдардаг байсан байж магадгүй” хэмээн Роберт Райш ярьжээ. Дашрамд сонирхуулахад, 1977 онд тэнд судалгаа хийж байсан эрдэмтэд массос пондил үлэг гүрвэлийн долоон чулуужсан өндөг олсон юм.
Х.ОД