Египетэд сүүлийн 31 жилийн турш үргэлжилсэн онц байдлын дэглэмийг цуцалснаа тус улсын Цэргийн дээд зөвлөлийн тэрг үүн Хусейн Тантави мэдэгдлээ. АР агентлагийн мэдээлснээр Тахрирын хувьсгал эхэлсний нэг жилийн ойн өдөр буюу өчигдөр уг шийдвэрийг гаргасан байна.
1981 оны аравдугаар сард Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат хэт даврагчдын гарт амиа алдсаны дараа онц байдал тогтоосон аж. Үүний дараа засгийн эрхэнд гарсан Хосни Мубарак онц байдлыг цуцлаагүй. Х.Мубаракийн дэглэмийн үед сөрөг хүчнийхэн “Онц байдлын дэглэмийг цуцлахгүй байгаа нь ард олныг хамгаалж буй хэрэг бус, сөрөг хүчнийхнийг нухчин дарах арга” хэмээн мэдэгдэж байсан юм.
Х.ОД