Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын отгон охин Росинес гартаа ам.доллар барин авахуулсан зургаа “Twitter”-т тавьжээ. Тус улс 2003 оноос ам.доллараар гүйлгээ хийхийг хориглосон юм.
Америкийн мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. Росинес Чавесын ээж охиныхоо энэ зургийг “Болгоомжгүй зүйл хийсэн” хэмээн тайлбарласан бол Уго Чавес ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.