Авлига авсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамт үзүүлсэн гэсэн томоохон шуугианы эзэн болоод байгаа
Германы Ерөнхийлөгч Кристиан Вульфын эсрэг бүхэл бүтэн кампанит ажил тэндхийн хэвлэлд ид өрнөж байна. Эхлээд түүнийг сэжиглэх үндэслэл нь Ерөнхийлөгчид саяхан найзынх нь гэргийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээл байв. Зээлээр өгсөн мөнгө бизнесмений гэргийнх мөн үү гэсэн асуултыг хэвлэлээр Ерөнхийлөгчид тавьж байна. Хэрэв биш бол санхүүгийн энэ тусламж улс төрийн хүрээлэл дунд найзынхаа эрх ашгийг дэмжихэд Ерөнхийлөгчийг хүргэх үү? Түүнээс гадна бизнес хийдэг анд нөхдөөс нь гэр бүлд нь олгосон харшид Вульф амралтаа өнгөрөөсөн тухайгаа бас тайлбарлах шаардлагатай болсон юм. Түүнд албан ёсоор тулгасан ял байхгүй болохоор шинэ жилээс өмнө Кристиан Вульф энэ хэргийг намжаах бүх боломж байсан ч тэрбээр зээлийнх нь талаар бичсэн сэтгүүлчдэд заналхийлсэн болох нь баярын дараа тодорхой болсон байна.
Түүгээр ч барахгүй зээлийнх нь тухай бичсэн өгүүллийг нийтл үүлэхг үй байхыг хүсэж “BiId” сонины ерөнхий редактор руу Ерөнхийлөгч өөрөө утасдсан аж. Ийн ярьснаас хавьгүй илүү тэнэг үйлдэл хийсэн нь Вульф заналхийлсэн утгатай юм хэлснээ утасны санамжид нь үлдээчихжээ. “Сайн юм болохгүй” гэж хэлээд зогсоогүй шүүхэд нэхэмжлэл гаргана, тус сонины газарт “дайн” зарлана. Өгүүлэл нийтлэгдэх нь гэргий Беттина бид хоёрыг шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ гэжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дарамт шахалт үзүүлсэн Ерөнхийлөгчийн хувьд өөр дээрээ гал дуудсан үйлдэл энэ болжээ. Байдлыг ажвал Вульфыг огцруулахыг эцсийн зорилгоо болгосон хамтарсан сурталчилгаа Германы хэвлэлд чухам үүнээс болж өрнөжээ.
Удаан хугацаанд дуугүй байсан Ерөнхийлөгч ямар ч байсан телевизэд хандахаар шийдэж, зээлийн талаар тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэв. Харамсалтай нь энэ үйлдэл түүний байдлыг дээрдүүлсэнгүй. Вульф бизнестэй холбоотойг нотолсон эрэн сурвалжлах ажлынхаа шинэ шинэ үр дүнг янз бүрийн хэвлэлүүд бараг өдөр алгасалгүй нийтэлсээр байлаа. Ерөнхийлөгчийн өмгөөлөгчид үнэндээ тэр бүхний учир начрыг олж чадахгүй байв. Эцсийн эцэст олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд илчлэх ажлаа хумиагүйгээр барахгүй Ерөнхийлөгчид зориулж шог зураг нийтлэх болов. Тухайлбал, ерөнхий редактортой нь Вульф утсаар ярьсан “Bild” сонин Ерөнхийл өгч өргөөндөө гадаадын янз бүрийн орны Элчин сайд нарыг хүлээж авч буйг сонгож авчээ. Тэгээд зургийн зохиомжийг Төрийн тэргүүн болон гадаадын зочдын хооронд болсон мэт хошин яриагаар тайлбар хийн нийтэлсэн байна.
Жишээ нь Италийн Элчин сайд Микела Валежизад “Ноён Элчин сайд минь шоо хаяад шийдчихсэн. Зун Беттина бид хоёр амрахаар Рубикон руу явна. Тэнд байр сууц бий байх аа” гэж хэлж байх юм гэнэ. Энд тайлбар хийх шаардлагатай юм. Рубикон гэж Италид байдаг жижиг голын нэр аж. Түүний нэртэй холбоотой “нэгэнт шийдсэн” гэсэн агуулгатай өвөрмөц хэллэг бий болсон нь домогт Юлий Цезарь эзэн хаан болоогүй, жирийн цэргийн дарга байх үетэй холбоотой юм байна. Тухайн үеийн хууль журмаар бол Цезарь Италийн хилийн гадна л дайчдаа захирах эрхтэй байж. МЭӨ 49 оны нэгдүгээр сарын 10-нд тэрбээр өөрийн цэргүүдтэйгээ Рубикон гол руу хүрч очжээ. Цэргийнхээ хүчинд төдийлэн итгэлгүй байснаас голын цаад талд гарах уу, байх уу гэж эргэлзсэн байна. Тэр цагт уг гол Итали, Ром хоёрын хилийн зааг болж байжээ.
Ялагдвал мэдээж олны өмнө шившгээ тариад зогсохгүй хатуу харгис шийтгэл хүлээнэ. Гэвч зориглосноор Рубикон голын нөгөө талд гаран ялалт байгуулж, иргэний тэр дайны дараа Цезарь эзэн хаан болжээ. Үүнээс хойш их үйлсийн төлөө хийсэн эрсдэлтэй зоримог үйлдлийг “Рубиконыг гатлах” гэсэн өвөрмөц хэллэгээр илэрхийлэх болсон байна. Монгол Улсын Элчин сайд Б.Даваадоржтой уулзсан байдлыг нь шоглон харуулахдаа “Bild” сонин бизнесмен Карстен Машмайертай Ерөнхийл өгч дотно байдгийг нь ашиглажээ. Бизнесмен Ерөнхийлөгчийн хүлээн авалтад ирэхдээ Монголын элчин сайд болж хувцасласан байв. Тэгээд “Кристи, намайг таньж байна уу?” гэвэл Вульф “Хүүе, Машмайер минь тун догь өнгөлөн далдалсан байх чинь. Бид энэ муусайн хэвлэлийнхнийг сайхан дөнг өж байна шүү” гэжээ. Хэвлэлд мэдээлснээр найз бизнесмен нь Вульфын бичсэн номын сурталчилгааны зардлыг гаргасан байна. Уг номыг урьд нь Вульф Ерөнхий сайдаар нь ажиллаж байсан Дээд Саксон мужид сурталчилгаа явуулахдаа ашиглаж байжээ. Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Мохаммед Ахмад аль-Махмудтай мэндчилэхдээ Вульф “Өдрийн мэнд хүргэе, эрхэм эмир ээ. Айлчлалынхаа үед цаг баримтлахг үй байсандаа уучлалт хүсье. Яаралтай утсаар ярих хэрэг надад гараад байсан юм” гэж хэлж байгаагаар харуулжээ.
Кристиан Вульф “Bild” сонины ерөнхий редактор руу утасдахдаа Арабын орнуудаар айлчлахдаа хэрэглэх гэж зээлсэн мөнгөнийхөө тухай ярьсан юм билээ. Эцэст нь Вульф Либери улсын Элчин сайдтай уулзаж байх юм гэнэ. Тэр нь эмэгтэй хүн аж. Ерөнхийлөгч түүний толгой дээрх алчуурыг хараад “Энэ чинь боодолтой мөнгө юм биш үү. Тэгэхлээр нөхрийнхөө банкин дахь данснаас мөнгө авчихдаг байх нь” хэмээн дотроо бодож байгаагаар уг сонинд харуулжээ. Ерөнхийлөгчийг элэг доог хийсэн материал “Micky Maus” сэтгүүлд ч гарчээ. Түүнд Вульфыг нохой болгож дүрслээд өөрийнхөө оромжийг барихаар мөнгө зээлээд түүнийг нь илчилсэн өгүүллийг олны сонорт хүргэхэд саад хийх гэж буйгаар харуулсан байна. Бас тэр “нохой” ХБНГУ-ын Ерөнхийлөгч шиг өндөр өртөгтэй амралтын газар тухалж, огцрохыг зөвшөөрөхгүй байх аж. Хэвлэлд газар авсан шуугианыг намжаах гэсэн Вульфын оролдлого хэвлэлийнхний хувьд барьцаа ахиулах далим болоод байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэг ажилтан “Bild am Sonntad” сонины сурвалжлагчид ярьснаар бол өөрийн захиргааныхантай шинэ жил тэмдэглэх үедээ мань эр энэ шуугианыг нэг жилийн дараа хүмүүс мартчихна гэж хэлээд суудал дээрээ 2015 он хүртэл буюу бүрэн эрхээ дуустал байхыг хүсэж байна хэмээн ярьжээ. Гэтэл хэвлэлүүд болохоор энэ явдлыг мартуулахын тулд Вульф өөрөө бүх герман хүнтэй ярих болно гэж даажигнаж байна. Түүгээр ч барахгүй “Facebook”-д “Тантай Вульф ярив уу” гэсэн нэртэй хуудас нээж Ерөнхийлөгчтэй холбоотойгоор дэгдсэн шуугианы талаарх шинэ мэдээлэл цуглуулдаг болжээ. Энэ бүх байдлаас үзвэл Ерөнхийлөгч Вульфын нэр хүнд эх орондоо их унажээ. Хүн ардаасаа дэмжлэг хүлээх найдвараа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн чармайлтаар энэ хүн улам бүр алдаж байна. Тэр ч бүү хэл сөрөг хүчний довтолгооноос хамгаалахад бэлэн байсан нэг намынхаа итгэлийг ч хүлээхээ больж байгаа аж.
Тодруулга: Германы улст өрч, Христосын ардчилсан холбоо намын гишүүн Кристиан Вильгельм Вальтер Вульф 1959 онд төржээ. 14 наснаасаа хүнд өвчтэй ээжээ асрах, охин дүүгээ өсгөх үүргийг хүлээв. Өсвөр наснаасаа улс төрийг сонирхож 16 настайдаа намд элссэн байна. 2003 оны гуравдугаар сараас Доод Саксонын Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь 2010 онд Канцлер Ангела Меркель Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэв. Тэгээд гурван шаттай сонгуулиар мөн оны зургаадугаар сарын 30-нд Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Р.ЖАРГАЛАНТ