Бразилийн нийслэл Рио-деЖанейрогийн Синеландиа талбайгаас холгүй орших хоёр барилга нурсан тухай “Reuters” дамжууллаа. Нурсан барилгуудад банк, үйлчилгээний газрууд, газрын тосны “Petrograd” компанийн төв оффис байрладаг байсан аж. Тэдгээр барилгын нэг нь 20, нөгөө нь 10 давхар байжээ.
Хотын захирагч Эдуард Паэш осол болсон газарт очиж нөхцөл байдалтай танилцсан байна. Аврагчид барилгын нурангин дороос дөрвөн хүнийг гаргасан бөгөөд 11 хүн одоо тэнд байгаа аж. Дарагдсан хүмүүсийг ойрын хугацаанд аварна хэмээн тэд мэдэгджээ.
Эх сурвалжид мэдээлснээр 20 давхар барилгад завсар хийж байсан хүмүүс техникийн аюулгүй байдлыг хангаагүйгээс байшин нурсан гэнэ. Мөн барилга нурахын өмнөхөн ямар нэгэн зүйл дэлбэрэх чимээ гарсан хэмээн гэрчүүд мэдүүлсэн байна. Ослын газарт холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.
Х.ОД