Их Британи, Ирландын зохиолч, яруу найрагчдад олгодог утга зохиолын “Costa Book Award” шагналын “Оны ном” номинацид Эндрю Миллерийн “Pure” роман тэргүүллээ. Мөн Кэрол Энн Даффийн “The Bees” нэртэй шүлгийн түүвэр оны шилдэг яруу найргийн ном, Кристи Уотсоны “Tiny Sunbirds Far Away” ном шилдэг дебют бүтээл, Мойра Янгийн “Blood Red Road” нь хүүхдэд зориулсан шилдэг номоор тус тус тодорчээ. “Costa Book Award” шагналыг 1971 онд үндэслэсэн юм.