БНХАУ-ын Сычуань мужид төвдүүд бослого гаргаж, нэг хүн амиа алдан, 15 хүн бэртэж гэмтсэн тухай “Russian.news” мэдээллээ. Эх сурвалжид мэдээлснээр хутгаар зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн хэлтэс рүү дайрч, 14 ажилтныг гэмтээсэн байна. Хууль сахиулагчид зэвсэгт этгээдүүд рүү гал нээсэн аж. Энэ хэрэг гарахаас өмнө Төвдийн Лухо мужид мөн үймээн дэгдсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам үймээн дэгдсэн мужуудад зохих арга хэмжээ авсан, байдал тайван байна хэмээн мэдэгджээ. Дашрамд өгүүлэхэд, Хятадын эрх баригч намын бодлогыг эсэргүүцсэн бослого сүүлийн саруудад гарах нь ихэссэн билээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Хужоу муж, есдүгээр сард Гуандун мужид үймээн дэгдэж байсан юм.