Хоёр жилийн хугацаанд хэд хэдэн бүсгүйтэй амрагийн харилцаатай байсан жүжигчин Леонардо ди Каприо сэтгэлд нь нийцэх бүсгүй олдохгүй байгаа тухайгаа ярьжээ. Загвар өмсөгч Бар Рафаэлитэй үерхэж байгаад бөөн хэрүүл шуугиан болж салснаасаа хойш тэрбээр жүжигчин Блейк Лавлитай учир ургуулсан. Леонардогийн хэлж буйгаар Блейк Лавли хэтэрхий залуухан байсан учир таарч тохироогүй гэнэ. Харин одоо Леонардо ди Каприо “Victoria’s secret”-ийн загвар өмсөгч Эрин Хизертонтой үерхэж буй аж. Гэвч Эринийг төгс эмэгтэй биш гэж Леонардо ярьжээ.