“Сансарт хүрэх замыг нээсэн” сэдэвт анхны Олон улсын онлайн-хуралд Улаанбаатар, Ханой, Шинэ Дели, Бээжин, Амман, Гавана, Ром дахь “Русский дом” бүгд нэгдэхээ мэдэгджээ. Уг арга хэмжээнд Интеркосмос хөтөлбөрт хамрагдаж буй сансрын нисгэгч-оролцогч, оюутан, аспирант, эрдэмтэд нар оролцоно. Мөн Ю.А.Гагарины уншлагад сансрын музей, төвүүд онлайнаар оролцох юм байна. Энэ үеэр 2025 оны сансрын ойн өдрүүдийг дурсаж, сансрын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, орчин үеийн шинжлэх ухааны сансрын хөгжил дэвшил, ололт амжилтын талаар ярилцах болно.
Юрий Алексеевич Гагарин (1934 оны 3 сарын 9 - 1968 оны 3 сарын 27) нь 1961 оны 4 сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сансрын нисгэгч.
Амьдрал-Өсвөр залуу нас
Юра Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ.Эцэг Алексей Иванович Гагарин (1902.03.14 (27) -1973.08.02), эх Анна Тимофеевна Матвеева (1903-1984), сүүний фермын ажилчин байсан. Өвөг эцэг эцгээрээ Иван Фёдорович Гагарин (1858—1914) тосгонд мужаан байсан, эхээрээ Тимофей Матвеевич Матвеев (1871—1918), Путиловын үйлдвэрт ажилчин, Санкт-Петербургт амьдарч байсан. Юра хүү дээрээ хоёр ахтай, доороо нэг охин дүүтэй байжээ. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисгэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг.
Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. 1957 онд Оренбургт сургуулиа төгсдөг жилдээ Валентина Горячева хэмээх эмч бүсгүйтэй гэрлэжээ. Сургуулиа төгсмөгч Мурманск дахь цэргийн нисэхийн ангид хуваарилагдан очжээ. 1959 оны 10 дугаар сар гэхэд тэрээр нийт 265 цаг ниссэн байжээ: Мөн «3 дугаар зэргийн цэргийн нисгэгч» зэрэгтэй "Ахлах дэслэгч цэргийн цолтой байсан байна.