Голландын “Artis” амьтны хүрээлэнгийн Вин Тида нэртэй, 45 настай заан харааны линзтэй болсныг АР мэдээллээ. Ази гаралтай Вин Тида өнгөрсөн зун нүдний эвэрлэг бүрхэвчээ гэмтээсний улмаас хараа нь аажмаар мууджээ. Тиймээс амьтны хүрээлэнгийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт заанд тусгай линз хийлгэсэн байна. “Энэ төрлийн линзийг өмнө нь морины нүдэнд суулгаж байсан. Гэвч заан дэндүү том биетэй, өндөр учраас бичил мэс ажилбарын үед бэрхшээлтэй байлаа. Тиймээс шат ашиглаж, түүнд линз суулгасан” хэмээн малын эмч Анне Мария хэлжээ. Вин Тида линзтэй анхны заан болж буй бөгөөд өмнөхөөсөө сэргэлэн цовоо болсон тухай амьтны хүрээлэнгийн ажилчид ярьжээ.

Б.Ганди