Египетэд судалгаа хийж байсан АНУ-ын эрдэмтэд мумигаас хорт хавдрын эс илрүүлсэн байна. 2200 жилийн өмнө амьдарч байсан 40 орчим насны эрэгтэй хүн хорт хавдраар нас барсан гэсэн дүгнэлтийг эрдэмтэд дэвшүүлж байна.
Каирын их сургуулийн профессор Салим Икрам “Мумид задлан шинжилгээ хийсний дүнд түрүү булчирхайн хорт хавдраар нас барсныг тогтоосон. Эртний египетчүүд биднээс өөр орчин нөхцөлд амьдарч байсан. Тэр үед агаарын бохирдол байгаагүй, мөн хүний эд эсэд мутаци үүсгэх химийн хорт бодис ч байгаагүй. Тэгэхээр хорт хавдар удамшлынх байж болох юм” хэмээн ярьжээ.