Инди киноны “Сандэнс” наадмын шагналтнууд тодорсон байна. Энэ оны шилдэг киногоор найруулагч Бен Зейтлиний “Beasts of the Southern Wild” бүтээл шалгарчээ.
“Шилдэг баримтат кино” төрөлд Южин Жарецкийн “The House I Live In” тэргүүлсэн бол “Middle of Nowhere” киногоороо Ава Дюверне “Шилдэг найруулагч”-аар тодорлоо.
ОХУ-ын сөрөг хүчнийхэн, Нэгдсэн Орос намын “Наши” хөдөлгөөнийхний тухай өгүүлсэн “В.Путиний үнсэлт” кино “Шилдэг зураглаач”-ийн шагналыг хүртсэн байна.