Евро бүсэд газар авсан өрийн хямралыг даван туулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах шинэ гэрээг ХБНГУ тэргүүтэй улс санаачлан Брюссельд болж буй Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн билээ. Ирэх оноос хэрэгжиж эхлэх уг гэрээний дагуу гишүүн орнууд төсвийн алдагдлаа ДНБ-нийхээ 0.5 (одоо гурван хувиар хэтрээд буй) хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээж байгаа юм.
Их Британи, Чех улсаас бусад 25 гишүүн орон шинэ гэрээг дэмжиж буйгаа илэрхийллээ. Их Британи улс энэ саналыг дэмжихгүйгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Мөн ажлын байр шинээр бий болгоход Европын холбоо 2007-2012 оны төсвөөс хэрэглээгүй үлдсэн 82 тэрбум еврог зарцуулахаа илэрхийлсэн байна. Түүний зэрэгцээ уг гэрээ бизнесийн хөгжил, шинээр боловсон хүчин бэлтгэх, ажлын байр бий болгоход сөргөөр нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байгаа аж.
Х.ОД