Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн уржиг дар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа 1016 насны хүүхэд явган хүний замаар цахил гаан дугуй, мопед, скүүтерээр явж болохоор Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орууллаа хэмээсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж батлуулсныг танилцуулсан нь энэ. Тэрбээр “Насны хязгаар зааж өгсөн. 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүний хамт зөвхөн явган болон дугуйн замаар дугуй унана. 1016 нас ны хүүхэд, залуус явган болон дугуйн замаар зорчино. 18аас дээш насныхан мопед түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг зөвхөн авто замаар унана” гэж ярьсан.
Гэтэл өнгөрсөн зургаадугаар сард УИХ-аар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан билээ. Тус хуулиар скүүтер, суррон, мопедтой явган хү ний замаар явах, 18аас доош насын хүн унахыг хо риг лосон. Эл хуулийг өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэнгийн ярьснаас үзэхэд хууль давсан зохицуулалтыг Замын хөдөлгөөний дүрэмд оруулчхаж. Сайд болсноосоо хойш гаргасан анхны шийдвэрээрээ огцрох болзлоо хангачхав уу хэмээн зарим хуульч цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.
Цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотой осол жил ирэх тусам нэмэгдэж, ялангуяа 1019 насныхан хамгийн их өртөж, тархи толгойгоо хүнд гэмтээж буйг албаныхан хэлдэг. Тухайлбал, дээрх бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой 2024 онд 532, 2025 онд 2792 осол бүртгэгдсэн байна. Хаанаас өнөөх “гайхал” гараад ирэх бол хэмээн иргэд явган хүний замаараа ч амар тайван алхаж чадахгүй, үргэлж айдастай байх болсон. Скүүтер, сурронд мөргүүлж, шүргүүлж, гэмтэж бэртсэн, амиа алдсан харамсалтай явдал ч гарч байв. Ийм байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хоёр үзүүртэй зүү шиг ойлгомжгүй зүйл ярьж, хуулиас давсан дүрмийг танилцуулж орхилоо.
Ч.Цэлмэг