Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчих зохицуулалттай. Тэгвэл эл маршрутыг уртасгаж, Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж буйгаа нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Уг ажлын хүрээнд Офицероос Ботаник хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн камержуулжээ. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний есөн чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог байна. Ботаник хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчих зохицуулалтыг өнөөдрөөс мөрдөж эхлэх бөгөөд уг журмыг зөрчсөн бусад тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10, Зөрчлийн тухай хуулийн 14.7, 29.3-т заасны дагуу хариуцлага тооцохыг анхааруулжээ. Иймд жолооч дээрх чиглэлд зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээг чөлөөлж, замын хөдөлгөөнд оролцох нь.
М.ГЭГЭЭ