Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар 50, хүүхдийн дуудлага 80 хувь буурсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд бэлэн байдлын түвшинд нийт 1367 ор дэлгэсэн бол 797 хүүхэд хэвтэн эмчлүүлж байжээ. Түүнчлэн хүлээн авах, яаралтай тусламжаар үзүүлж байгаа хүүхдийн тоо 2400 байсан бол 200-гаар цөөрсөн аж. Тодруулбал, энэ сарын 2-нд Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байв. Дээрх хугацаанд томуугийн өвчлөл, үүнээс шалтгаалан эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо цөөрсөн тул энэ сарын 19-нөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртгасгасан цагаар ажиллахгүй гэнэ. Харин нийслэлийн есөн дүүрэгт бүсчилсэн байдлаар 22 цэг байгуулан, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд 20.00, амралт, баяр ёслолынход 11.00-17.00 цаг хүртэл үзүүлэх юм байна. Ташрамд, томуугийн өвчлөл ирэх хоёрдугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ХӨСҮТ-өөс анхааруулав.
Ч.Болор