Суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тоо огцом нэмэгдсэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс өчигдөр сэрэмжлүүллээ. Сүүлийн хоёр сард л гэхэд энэ төрлийн осол 2024 оны нийт үзүүлэлтээс 2-3 дахин их бүртгэгдсэн байна. Тодруулбал, энэ оны зургаа болон долоодугаар сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопедоос болж гэмтсэн 1235 хүн тусламж, үйлчилгээ авчээ. Энэ нь он гарснаас хойших эхний таван сарын нийт дүнгээс мөн л хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
