Бразилийн хөлбөмбөгийн “Португеза” клубийн удирдлага саяхан мэргэжлийн ховсчин урьжээ. Сан-Паулугийн энэ багийн удаа дараагийн хожигдлыг тасалж, түүний тоглогчдод ялагчийн сэтгэл зүй “суулгаж” өгөхийг энэ ховсчин хичээх ёстой байв. Энэ явдал анхны тохиолдол биш бөгөөд амжилт олж, ялалт байгуулахын тулд тамирчид, дасгалжуулагч, тэдний удирдлага нь зурхайч, бөө зэрэг янз бүрийн хүмүүст хандах нь элбэг аж. Ийм уламжлалт биш аргад сүжиг муутай хүмүүс харин сэтгэл засалчдад хандахыг илүүд үздэг байна. 1990-ээд онд Бразилийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхийн төлөө л тоглож байсан “Португеза” клуб одоо ихээхэн хүнд байдалд орчихоод байна. Өнгөрсөн улирлын дүнгээр энэ баг дээд зиндаанаасаа хасагдаж, одоо хоёрдугаар байрнаасаа мултарч гурав руу гулсдаг дээрээ тулаад буй юм. Энэ байдлыг өөрчл өхийн тулд мэргэжлийн ховсчин Олимер Тиссерт клубийн удирдлага ханджээ. Энэ явдал “Португеза”-гийн дасгалжуулагч Вагнер Бенаццигийн хувьд санамсаргүй мөртлөө таатай зүйл байлаа. “Бэлтгэл сургуулилалтад ховсчин оролцоод байхгүй байх гэж бодож байна. Манай баг тун хүнд байдалд байгаа болохоор удирдлагынхаа энэ шийдвэрийг би зөвш өөр өхөөс аргагүй. Багт маань хөндл өнгийн тусламж хэрэгтэй байна. Тиссер ховсдох ажлаа хийг л дээ” гэж тэрбээр хэлсэн байна. Гэвч “Португеза”-д ховсчин тусалж чадсангүй. Энэ үед тус баг “Б” хэсгийн дөрвөн тоглолтод оролцож бүгдэд нь хожигдов. Гэхдээ багийнхан сэтгэл санаагаар унасангүй.
2013 онд “Португеза”-гийн эзэд мэргэжлийн сэтгэл засалчдаас тусламж хүсэж, өнгөрсөн улирлын эцсээр чухал ялалт байгуулжээ. Түүгээр ч барахгүй “А” хэсэгт орж чадсан ч тоглох эрхээ хасуулсан тамирчныг талбай дээр гаргаснаас дөрвөн оноогоо хасуулав. Дээд зиндааныхаа эгнээнд байр сууриа хадгалахад “Португеза”-д чухам энэ хэдэн оноо дутсан байна. Нэг баг юм уу хувь тамирчинд сэтгэл засалч ямар эерэг нөлөө үзүүлж болох тухайд спортын ертөнцөд одоо хэр нь нэгдмэл санаа алга. Дасгалжуулагчаас өөр хэн ч тамирчныг тэмцээнд орох бэлтгэлтэй болгож чадахгүй гэдэгт итгэлтэй хүн олон. Жишээлбэл, Оросын гарбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч байсан Владимир Алекно эмэгтэй сэтгэл засалчтай ажиллаад бүтэлтэй юм болоогүй тухайгаа ярьсан байдаг. Тамирчид нь шинэ мэргэжилтэнтэй ажиллах хүсэлгүй байж. Өөрөөр хэлбэл, түүнийг хүлээж авч чадахгүй байсан аж. Багт нь сэтгэл засалч урьж ажиллуулах санал тавихад Оросын хоккейн шигшээ багийг дасгалжуулж байгаа Олег Знарок, “Тоглогчдын маань хумсыг засахад түүний туслалцаа хэрэгтэй байж магадгүй л юм” гэж хандсан гэдэг. Өрнөдийн орнуудаас ялгаатай нь Орост спортын сэтгэл засалчдын ажилд тун ч таагүй хандаж ирсэн аж. Жирийн нэгэн жишээ дурдахад, 2000 оны Сиднейн олимпод америкчууд ийм мэргэжилтэн 30-ийг дагуулж ирсэн бол англичууд найм, оросууд ганц ч үгүй очсон байдаг. Гэхдээ энэ хандлага одоо өөрчлөгдөж байна.
Сочид болсон өвлийн олимпод Оросын шигшээ багийнхантай 50 орчим сэтгэл засалч ажилласан юм. Түүгээр ч барахгүй сэтгэл зүйн хяналт хийхээр бүхэл бүтэн лабораторийг тийш нь аваачсан байдаг. Хүссэн тамирчин тусгай төвд очиж, өөд өөдөөсөө харж суугаад холбогдох хүнтэй ярилцана. Орост бас өөрийн гэсэн спортын сэтгэл судлалын шилдэг хүмүүс бий. Тухайлбал, Геннадий Гербунов энэ салбарт 40 гаруй жил практик ажил хийж байна. Түүний гараас олон шилдэг тамирчин төрсөн. Тэдний нэг усанд сэлэгч Анастасия Фесикова 2012 онд Лондоны олимпоос мөнгөн медаль авчихаад “200 метрийн зайд гарахаас хагас цагийн өмнө Геннадий Дмитриевич намайг 10 минут орчим ер бусын байдалд байлгасан. Тэр надад чухам юу хэлснийг, юунд итгүүлснийг би санадаггүй. Ямар ч байсан гараан дээр очихдоо миний бие бүрэн тавирсан, чөлөөтэй болсон, булчин ч суларсан байсан, би юунаас ч айгаагүй. Сэтгэл засалч надад маш сайн нөлөөлсөн гэдэгт итгэдэг. Олимпийн дөрвөн удаагийн аварга Владимир Сальниковт ийм нөлөө үзүүлснээс хойш нэг ч удаа ялагдааг үй гэсэн” гэж ярьсан нь бий. Горбунов дугуйчид, хөлбөмб өгчид, хөнгөн атлетикчид, уран гулгагчид гээд спортын янз бүрийн төрлийн тамирчидтай ажилласан, тэд бүгд ийм төрлийн мэргэжилтнүүдээс тусламж хүсээд байдаггүйг мэдэх болсон хүн. Оросын нэрт уран гулгагч Артур Гачинский сэтгэл зүйн арга ажиллагаа өөрт нь ер тус болдоггүй гэж ярьсан байдаг.
Мэргэжлийн боксын нэрт тамирчин Александр Поветкин ч сэтгэл засалчидтай хамтарч ажиллахаас татгалздаг гэнэ. “Би тулаанч учраас ийм юм надад хэрэггүй” гэж хэлдэг хүн. Гэхдээ спортын ганцаарчилсан төрөлд сэтгэл засалчдын тусламж хэрэгтэй байдаг. Багийн спортод юуны түрүүнд тухайн хамт олон нь тоглогч тус бүрт нөлөөлдөг. Ямар ч тохиолдолд уг тамирчны хүсэл хийгээд түүний дасгалжуулагчаас бүх зүйл хамаарна. Английн нэрд гарсан хөлбөмбөгч Уэйн Руни 2014 онд Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өөрөө сэтгэл засалч эмч дээр очсон гэдэг. “Манчестер Юнайтед”-ийн довтлогч тэрбээр ийм чухал тоглолтын өмнө өөртөө итгэлтэй болохыг хүсэж л дээ. Энэ явдал Английн шигшээ багт тус болоогүй гэсэн. Баг нь хэсэгтээ сүүлийн байр эзэлж, Руни өрсөлд өгчийнх өө хаалганд ердөө ганцхан бөмб өг оруулжээ. Европын хөлбөмбөгийн нэг ч багт орон тооны сэтгэл засалч байхг үй. Москвагийн ЦСКА-гийн дасгалжуулагч Леонид Слуцкий нэрт эмч-сэтгэл зүйч Виктор Неверовыг бэлтгэл сургуулилалт хийхдээ авч явах нь цөөнгүй ч Орост сэтгэл засалчтай баг байдаггүй. Оросын нэрд гарсан өөр нэг дасгалжуулагч Валерий Карнин сэтгэл засалчдыг ашиглахыг эрс эсэргүүцдэг юм. “Миний ажиллаж байсан ямар ч багт ийм хүн байхг үй. Тэглээ гээд юу ч болоогүй. Өнөөдөр манай багтай сэтгэл засалч ажиллаж гэж бодъё. Тэгээд баг маань хожиж. Тэгтэл маргааш нөгөө сэтгэл засалч чинь өвдлөө, тэгээд манай баг тоглодгоороо л тоглож чадахгүй гэж үү? Миний бодлоор бол хөлбөмбөгчид туршлага суух тусмаа сэтгэл санаа нь чангарч байдаг юм” гэж Москвагийн “Спартак”-ийн дасгалжуулагч байсан энэ хүн үзэж байна. Маш өвөрмөц арга хэрэглэж байж амжилт олсон тохиолдол спортод олон бий.
Америкт ихэд алдартай бейсболын “Лос-Анжелес Дожерс” багийн удирдлагууд Оросын цагаач, физикч, өөрийгөө эрдэмтэнэмч гэж үздэг Владимир Шпунтийг нэлээд хэдэн жил бүрэлдэхүүндээ нууцаар байлгасан байдаг. Энэ хүн бейсболын талаар “А” ч үгүй, гэлээ ч түүнийг “эерэг эрч хүчээ алсын зайд дамжуулсных нь төлөө” цалин өгдөг байжээ. Шпунт тоглолтын талбай дээр очихгүй. Баг нь тоглож байхад телевизор үзэж суугаад эерэг эрч хүчээ тамирчдад дамжуулж байх нь түүний цорын ганц үүрэг байв. Үүнийхээ төлөө тогтмол цалин авна. Хэрэв “Дожерс” олон удаа хожвол орос эр 100 мянга хүртэл ам.долларын нэмэгдэл авдаг. Африкийн хөлбөмбөгийн шигшээ багууд элдэв илбэч, бөө удган нарын тусламжийг авч байдгийг хэн бүхэн мэднэ. Тэд нь тусгай эм бэлдмэл хийгээд зогсохгүй тамирчдыг “зөв” эрч хүчээр цэнэглэж, түүгээр ч барахг үй өрсөлдөгчийг нь гэмтээж ч чаддаг гэж байгаа. Улс орондоо болон салбартаа нөлөө бүхий мэргэжилтэн гэгддэг Гана улсын илбэч Нана Кваку Бонсам Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Рональдуд хараал хийсэн гэдгээ өнгөрсөн зун хэлсэн байна. “Надад бурхнаас илгээсэн навч болон ер бусын нэгэн нунтгийн хандыг ашиглан түүнд гэмтэл учруулсан. Одоо Рональдугийн өвдөг нь өвчлөөд байгаа. Удахгүй дунд чөмөг нь өвдөнө, дараа нь бас нэг юм нь...
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ганын шигшээг хожих боломжийг би түүнд өгөхгүй” хэмээн энэ илбэч Бразилд уг тэмцээн эхлэхийн өмнө хэлж байжээ. Гэвч түүний хараал үйлчилсэнгүй. Рональду гэмтсэн ч хөл дээрээ босож багийнхаа бүх тоглолтод оролцсон билээ. Далдын хүчинд итгэдэг хүмүүс зөвхөн Африкт ч байдаг юм биш. 1990-ээд оны сүүлийн хагаст үндэсний шигшээ багаа тэргүүлж байсан Английн нэрт дасгалжуулагч Глен Хаддл эмч домч гэх хүмүүс дээр очихоосоо огт нэрэлхдэггүй байв. Францын эмч Ружье хөлбөмбөгчдөд зориулж тусгай тариа, ер бусын эм бэлтгэжээ. “Хаддл өөрөө ч хачин ааш гаргадаг байсан. 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Аргентиний багтай тоглохын өмнө тэрбээр бүх тоглогчоо хөлбөмбөгийн талбайг нар зөв тойрохыг хүссэн. Ингэснээр ямар нэг эерэг энерги бий болгож, тамирчдадаа нөлөөлөхийг хүссэн байх. Энэ нь бидэнд тус болоогүй, манай баг хожигдсон гэж надад ярьсан” гэж багийн тоглогч Гари Невилл дурссан байдаг.
Францын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Раймон Доменек зурхай их сонирхдог байж. Багтаа тоглогч сонгож авахдаа ч спортын зарчмаас гадна зурхайн шинж тэмдгийг нь харгалздаг байв. Од-тоглогч, хагас хамгаалагч Робер Пирс түүний энэ сонирхлын золиос болсон гэдэг. Хилэнцийн ордонд төрсөн учраас түүнийг шигшээ багтаа аваагүй юм гэдэг. “Энэ ордонд төрсөн хүмүүс хэл ам хийдэг, найдваргүй” гэж Доменек үздэг байжээ.
Р.ЖАРГАЛАНТ