З.Энбхолд: 2015 оны төсвөө баталж дууслаа. 2015 оны төсөв өргөн барихаасаа эхлээд асуудал дагуулсан. Ямар ч байсан хугацаандаа амжиж баталж дуусгалаа. Гурван бүлэг гурвуулаа идэвхтэй оролцож, дүгнэлтээ уншиж байсан. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг шөнийн 03, 04 цаг хүртэл ажиллах нь энүүхэнд байсан. Гэхдээ энэ том ажлын ард гарсан байна.
Энэ төсвийн гол онцлог бол эдийн засгийн хямралаас сэргийлж, улсын төсвийн урсгал зардлыг 114,8 тэрбумаар бууруулж баталсан байгаа. Төсөвт байгууллагын шаардлагагүй орон тооны хэмнэлт, бараа, үйлчилгээний зардал 5-30 хувиар, Засгийн газрын тусгай сангуудын зарим зардлыг 50 хүртэл хувиар, эрүүл мэнд, боловсролын их засварын зардлыг 30 хүртэл хувиар танасан. УИХ-ын түүхэнд Засгийн газраас өргөн барьсан төсвийг 100 тэрбумаар нь бууруулан баталж байсан удаа байхгүй. Энэ удаа онцгой жил учраас ийм арга хэмжээ авахаас аргагүй болсон. Мянгаад орон тоо буурч байгаа. Баахан орлогч нар, зөвлөхүүдийн орон тоог байхгүй болгосон.
С.Бямбацогт: Нам эвслийн бүлгүүд төслийг санал нэгтэй баталж чадлаа
Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй, хүнд байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хамтарч ажилласны үр дүнд 2015 оны төсвийг баталлаа.МАН Төсвийн тухай хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш нийт 8 удаа хуралдсан. 2015 оны төсвийг үнэн зөв тооцоололтой, бодьтой, хэмнэлттэй байх, эдийн засгийн хямралыг сөрсөн, мөнгөний бодлоготой уялдуулсан байх зарчмуудыг баримталж асуудалд хандсан. ЗГ-аас оруулж ирсэн төсөв нь МУ-ын түүхэнд байхгүй, замбараагүй, хууль зөрчсөн төсөв оруулж ирсэн. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын 6.1-д заасан “Төсвийн хүрээний мэдэгдлийн есөн шаардлагад нийцсэн байх ёстойгоос таван шаардлагыг хангаагүй. Төсвийн тухай хуулийн 28-р зүйл, Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-ийг тус тус зөрчсөн, УИХ-ын хяналтаас гадуур, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн төсөл оруулж ирсэн. Төсвийн алдагдал өнгөрсөн онд нэг их наяд төгрөгөөр тасарсан, энэ онд мөн 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Ийм үед төсвийн алдагдлаа бодьтойгоор тооцоолоогүй, ард ирэгдийнхээ татварыг нэмэгдүүлэх, ААНБ-уудаа шалгах, дарамтлах, хүү, торгуулийг нэмэгдүүлэх гэсэн олон зүйлүүдийг тусгаж оруулж ирсэн. Хамгийн ноцтой асуудал нь 2011 онд улсын төсвөөс зээл зээлийн үйлчилгээний зардалд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол үүнээс 20 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээнд зарцуулах төсөв оруулж ирсэн. УИХ дахнь МАН-ын бүлгээс энэ хямралын үед төсвийн зардлыг аль болох бууруулах, ард иргэд, ААН-үүдэд дарамт учруулахгүйн тулд өргөн барьсан дөрвөн татварын хуулийг буцаах шаардлагыг тавьсан. Өрийн босгыг нэмэгдүүлэхгүй байх, гаднаас зээл авахгүй байх шаардлагуудыг тавьсан. Орон тоо, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулж, төсвөөс гарах зардлыг нэмэгдүүлж, үүгээрээ цални тэтгэврийг нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг давахад анхааръя гэдэг асууудлыг тавьж ажилласан.
Үүнээс гадна 2011, 2012 оноос хэрэгжихгүй, царцаагдсан байсан обьектуудыг 2015 онд барилгын ажлыг нь зуусгахаар УИХ-ын гишүүд санал нэгдсэн. Харамсалтай нь 2015 онд улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж шинээр хөрөнгө оруулах аижл нэлээд бага хийдэхээр байгаа. Үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Цааш цаашдаа эдийн засгийн хямралыг давах, төсвийн урсгал зардлыг бууруулах, ард иргэдийнхээ амьдралыг муутгахгүй байх тал дээр УИХ нэлээд анхаарч ажиллах ёстой гэсэн асуудлуудыг УИХ-д тавьж, 2015 оны төсөв болон төсвийг дагалдах тогтоолуудад бүрэн хэмжээгээр тусгагдсан. Өөрөөр хэлбэл энэ удаагийн төсөв дээр УИХ дахь нам, эвслүүдийн гишүүд маш хариуцлагатай хандаж, аль болох эдийн засгийн хүндрэл хямралыг давах, ард иргэдээ дэмжих хуулийн төслийг санал нэгтэйгээр бталаж чадлаа гэж манай бүлэг үзэж байгаа.
Ц.Даваасүрэн: Төрийн албан хаагчдын цомхотгосноор долоон тэрбум төгрөг хэмнэв
2015 оны төсвийг хэлэлцэн батлаг аижллагаанд нам, эвслийн бүлгүүд сайн аижлласныг хэлэх хэрэгтэй. Энэ төсөв их онцлогтой. ЗГ-ын тэргүүн байхгүй, Сангийн сайд байхгүй байсан ул нэлээд өндөр хариуцлага шаардаж байсан. Ажлын хэсэг маш ачаалалтай ажилласан. Улс төрийн нөхцөл байдал тааламжгүй байсан. Хоёр зүйлийг зориуд тэмдэглэж хэлье. Урьд өмнө 20-30 хувиар өсч явсан төсвийн үр ашиггүй зардлыг зогсоож, бууруулж чадлаа. Тухайлбал төсөвт байгууллагуудн орлогч дарга, зөвлөхүүд гэхчлэн 335 хүнийг цомхотгох шийдвэр гаргаж, гурав тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж чадлаа. Үүнээс гадна хэмнэж болох 540 орон тоог цомхотгож, үүнээс дөрөв тэрбум гаруй төгрөгийн хэмнэлтийг бий болголоо. 2012 оноос хойш эдийн засгийн өсөлттэй холбогдуулаад байгууллагуудын бараа, үйлчилгээний зардал нэлээд өсч байсныг бууруулсан. Үүнээс нийтдээ 30 тэрбум төгрөг танасан. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын зардлыг танаагүй. Их засвар, тоног төхөөрөмжийн зардлыг боловсрол , эрүүл мэндийн салбарт 30 хувиар бууруулж, бусад салбарт тэвчихээр шийдвэрлэсэ.н Онор тооны цомхотголыг үргэлжлүүлнэ. 2011, 2012, 2013 оны аижл нь эхлээд дуусаагүй байсан 400 агруй обьектын асуудлыг шийдвэрлэж, банкны санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж байсан асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Өөрө хэлбэл, банкны салбарын найдьваргүй зээлийн хэмжээ 3 дахин өсөхөд төсвийн царцаасан төслүүд тал хувийг нь эзэлж байсан. УИХ-аас ЗГ-т өгсөн 2014 оны 30-р тогтоолыг бид шаардаж байгаа, царцаасан обьектуудыг худалдах борлуулах, хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх заалтуудыг өгсөн байгаа. Үүнийг хэрэгжилтийн хангаж ажиллах асуудлыг нэг мөр шийднэ гэж бодож байгаа. 302 тэрбум төгрөгийн обьектыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр шийдвэрлэхээр шилжүүлж байгаа. Цаашид хөгжлийн банкаар санхүүжүүлэх ажлыг УИХ-аас баталж байх горимд шилжинэ. Эдгээр арга хэмжээг авсны дагуу 2015 оны төсөв болон төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан төсвийн шалгуур, хязгааруудын хүрээ батлагдсан гэж ойлгож болно. Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 29,8 хувьд багтахаар заасан төсвийн хүрээний хязгаарт багтсан байгаа. Нэгдсэн төсвийн нийт зардал бол 7,5 их наяд буюу ДНБ-ийн 31 хувьд багтсан. Нгэдсэн төсвийн нийт алдагдал 439,2 тэрбум төгрөг болж өргөн барьсан төсөл, төсвийн хүрээний хязгаараас 0,2 хувиар сайжирсан байгаа. Урьп нь хөрөнгө орууллатын зардлаа өсгөх гээд төсвийн алдагдлаа барьж чаддаггүй байсан. Энэ удаа үр ашиггүй зардлуудаа хязгаарлаж чадлаа.
Д.Эрдээнбат: Төсөв дээр ойлголцож ажиласан шигээ цаашид хамтарч ажиллах шаардлагатай байна.
Д.Эрдэнэбат: Монгол Улсад анх удаа нийгмийн шинжтэй 141 объект ашиглалтад орно
2015 оны төсвийг намын бүлгүүд харилцан ойлголцож баталлаа. Хэдийгээр Засгийн газар огцорсон цаг үе таарсан ч УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, нэгдмэл ойлголттой ажилласан. Гэхдээ зарчмын зөрүүтэй олон санал гарсныг хэлэх хэрэгтэй. Хэд хэдэн асуудал шийдэгдээгүй үлдлээ. Ялангуяа төсвийн орлого энд баталсан шигээ бүрдэх баталгаа алга, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг төсөвт тусгах эсэх асуудлаар нэг ойлголцолд хүрэх шаардлагатай. Зөвхөн зардлыг багасгаснаар эдийн засаг сэргэхгүй. Энэ жил шинээр 141 нийгмийн шинжтэй обьект /сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр/ ашиглалтад орно. Мөн цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ энэ бүхэн төрийн алба хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахгүй учир төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.Цаашдаа улс төрийн намуудтай зөвшилцөл хийгээд бизнес хийх, орлого нэмэгдүүлэх бололцоог нээж өгөөд, төрийн албан хаагчдынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажилласан. Төсөвт тусгагдсан бодлогын шинжтэй асуудлуудыг онцолж хэлье. Хил залгаа сумдын дэд бүтцийн хөгжил дэндүү хоцрогдож байгааг анхаарах ёстой. АН-ын бүлгийн энэ санал тусгагдсан байгаа. Жишээлблэ, урд хилтэй залгадаг Дорноговь аймгийн хатанбулаг, мандах сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох гэх мэт асуудылг бодлогынх нь хэмжээнд шийдвэрлэж өгснөөрөө энэ төсөв сайн төсөв боллоо гэж үзэж байгаа юм.
Н.Батцэрэг: 2015 оны төсвийг өргөн барихад учир дутагдалтай зүйл олон байсан. Тухайлбал төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл нь бодитой бус байсныг бүлгүүд ярилцаад нэгдсэн шийдвэрт хүрлээ. Гэхдээ эдийн засгийн ямар ч хүндрэл биднийг хүлээж байгааг хэлж мэдэхгүй. Тиймээс 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол хийх хүлээлттээйгээр ирэх жилийн төсвийг баталлаа.
Нарийн ярих юм бол макро эдийн засгийн зарим параметр үзүүлэлт дотор ч зөрчилтэй зүйлүүд байгаа. Засгийн газар 7.1 хувиар эдийн засгаа өсгөе гэсэн төлөвлөлттэй орж исрэн. Тэр нь бүтээгүй. 2010 онд төсюийн хуульчлагдсан тоо байгаа. Яг энэ баталмсан төсвөөр эдийн засгаа тийм хэмжээнд өсгөж чадахгүй. Өөр нэг зүйл бол Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дотор байгаа өрийн каталоги, нийт Засгийн газрын ДНБ-ий харьцаа зэргийг нам эвслийн бүлгүүд ярилцах шаардлагатай.
Бас нэг анхаарах зүйл бол бид Засгийн газарт тогтоолоор Монгобанкинд үүрэг өгч байгаа. Өрийн үйлчилдгээний иж бүрэн төлөвлөгөө оруулж ирэхийг УИХ-аар оруулах шаардлагатай байгаа. Монгол Улсын гадаад өр зээлтэй холбоотой асуудлаа маш цэгцтэй, төлөвлөгөөтэй авч явах шаардлага байгаа. Ямар эх үүсвэрээс, хэдийд, хэн хариуцаж, яаж төлж чвах вэ гэдгийг батлах цаг болсон. Ялангуяа, 2017, 2022 онуудад ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр хийх шаардлагатай тулгарна. Энэ бол одооноос бэлтгэгдэх ёстой. Ийм учраас өрийн төлбөртэй холбоотой иж бүрэн төлөвлөгөөг 2015 оны эхний сард багтаан Засгийн газар, Монголбанк УИХ-д оруулж ирэх ёстой. Энэ дээр “Шудраг ёс” эвслийн бүлэг, бүлэгт ажилладаг гишүүд анхаарч ажилласан. Өрийн үйлчилгээний иж бүрэн төлөвлөгөөн дээр ч гэсэн цаашид анхаарал хандуулж ажиллая гэсэн нэгдмэл ойлголттой байгаа.
Үүний дараа сэтгүүлчид зарим асуултад хариу авсан юм.
-Төвсийн хүрээний мэдэгдлийг Засгийн газар өөрчилж оруулдсан. Төсвийн алдагдлыг хоёр биш, таван хувь болгож, эдийн засгийн өсөлтийг долоон хувьд барья, 10 хувьд хүргэж чадахгүй нь гэсэн. Үүнийг дэмжих болом₮ж байгаагүй. Харин ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд зарим нэг тоог эргэж харах ёстой байсан юм биш үү?
-Тэрийг хэлэлцэхгүй гэж шийдсэн учраас хэлэлцээгүй. Хавар баталсныхаа дагуу явж байгаа.
-Төсвийн орлого тал дээр ямар эх үүсвэрүүдийг дайчилж байгаа юм бэ? Ер нь шинэ эх үүсвэрүүдийг дайчлах нь зөв үү? Орлого тал дээр баталгаа муутай гэж Д.Эрдэнэбат дарга хэлж байна. Энэ тал дээр орлогоо хэрхэн бүрдүүлэх вэ?
-Төсвийн орлого дээр хуучин бид харьцангуй хий шахам орлого нэмээд хөрөнгө оруулалтын газрын хөрөнгийг өсгөөд тавьдаг байсан бол энэ удаа тэгээгүй. Засгийн газрын оруулж ирсэн хэмжээнд нь бид авч үзсэн. Зарим нэг байгууллагуудын өр, орлогыг бууруулах, өсгөх хэмжээний л өөрчлөлтүүдийг хийсэн болохоос биш, Засгийн газраас өргөн барьж байгаа зүйл дээр нэмэх зүйл хийгээгүй.
-Бондуудын өрийг зарлагад оруулаагүй гэж харлаа. Үйлдвэрлэл эрхлэгчид хүндээр тусах төсөв харагдаж байна?
-Улсын төсвөөс үйлдвэр эрхлэгчдэд зээл олгодоггүй л дээ. Чингис бондын хэөрөнгийг нийлүүлэх эсэхийг Өрийн удирдлагын тухай хууль батлагдсаны дараа ярихгүй бол болохгүй байгаа. Тэгэхээр бид одоо оруулах хүсэл байлаа ч зээлээ яаж ангилах вэ, 30 жилийн дараа төлөх зээлийг бүгдийг нь өнөөдөр төлөх мэтээр лимитээ гүйцээгээд байгаа. Гэтэл Дэлхийн банк, Валютын сангийн аргачлалаар бол тэгдэггүй. Тэгэхээр бид энэ аргачлал дээрээ тохирчихвол маш ойлгомжтой болно. Тиймээс ойрын үед Өрийн удирдлагын тухай хуулийг ярих ёстой.
Р.Оюун