Монгол Улсын нэрийг дэлхийд таниулсан нэг зүйл бол яах аргагүй Тарбозавр батаар хэмээх үлэг гүрвэлийн олдвор. Соёлын сайдаасаа эхлээд энэ олдвороор улс орон даяар шоудсаар ч байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Батаар хэмээх үлэг гүрвэлийн араг ясыг сүр дуулиантайгаар дэлхий даяар зарлан байж эх орондоо авчраад ард түмэндээ үзүүлэх болоход яг үнэндээ байрг үй байв. Хэдийгээр төр засгаас Үлэг гүрвэлийн төв музей байгуулж, төс өвт орон тоог нь баталж, үйл ажиллагааг нь эхл үүлсэн боловч одоог хүртэл байрг үйгээс ялгаагүй байна. Яагаад ингэж хэлэх болов гэдгийг дор өгүүлье.
МӨСӨН ХОНГИЛД ТОРОЙХ ГАНЦ ҮЗМЭР
Хуучнаар Лениний музейн барилгыг төрийн өмчид авч Үлэг гүрвэлийн музейд шилж үүлэхээр нэлээд сүр дуулиантай юм болж, шүүх, цагдаадаа тулсны эцэст нэг оронтой болгосон. Улмаар ДарханУул аймгийн музейд өнгөрсөн өвлийг барсан Батаараа авчран байрлуулсан билээ. Дэлхийд цор ганц үзмэртэй музей үүнээс өөр байхгүй. Гэхдээ ганц үзмэрээ яаж тордож, товойлгон үзэсгэлэн гаргаж болдгийг тус музейн гар сэтгэл нийлсэн, залуу хамт олон харуулж чадсан. Улсын төсөвт ч дориухан хэдэн төгрөг оруулав. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх музейн жилдээ ч оруулж чаддаггүй орлогыг хэдхэн сарын дотор Үлэг гүрвэлийн музейнхэн цуглуулж чадсан нь мөнгөний сонирхолтой, төрийн албыг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг зарим хүмүүсийн шуналыг хөдөлгөсөн нь мэдээж. Арай гэж олдсон байрны засварын тендер ч ийм хүмүүсийн нүдэнд мөнгөний уурхай болж харагдсан нь гарцаагүй. Тиймээс ССАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар өөрийнхөө хүнийг Үлэг гүрвэлийн музейд удирдах албанд шургуулж, ашгаа хувааж авахыг зорьсон бололтой.
Захирлаар томилсон Н.Жавзмааг халж, хууль бус сонгон шалгаруулалт зарлан оронд нь Ч.Дариймааг томилчихов. Харамсалтай нь шинээр томилогдсон захирал хүн халж солих л ажил хийснээс биш дэлхийд гайхагдсан ховор олдворыг хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгох талаар юу ч хийсэнгүй. Уг нь музей гэдэг бол нийтийн хүртээл болж, хүн төрөлхтний хурааж хуримтлуулсан, хийж бүтээсэн гайхамшгийг ард түмэнд хүргэх газар шүү дээ. Гэтэл үүдээ цоожилчихоод ажиллахгүй гэсэн бичиг наачихаад сууж байгаа нь ичгүүртэй хэрэг биш гэж үү. Уг нь толгой нь ажилладаг, музейгээ гэсэн сэтгэлтэй хүн бол өвлийн цагт ч Үлэг гүрвэлийн музейнхээ үзмэрийг дэлхийд сурталчилж жуулчдыг биш юм аа гэхэд Нийслэлийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дулаахан байрандаа урьж болох байсан. Гэтэл байр саваа тордож, үзэсгэлэн гаргахын оронд хаалгаа барьчихаад, гадаадаас эх оронд нь авчирсан үлэг гүрвэлийн 22 олдвороо ч нийтийн хүртээл болгохгүй байна шүү дээ. Үүний нэг шалтгаан нь тус музейн байрыг их засвар хийтэл ашиглаж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсантай холбоотой. Өдгөө тус музейн нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжиллаа.
Байгалийн түүхийн музейд байгаа үлэг гүрвэлийн араг яс, АНУ-аас авчирсан Т.Батаарыг зэрэгц үүлэн “Аав хүү хоёр” хэмээн нэрлэхээр төлөвлөн гол танхимдаа байрлуулахаар зураг төслийг нь гаргачихсан байдаг юм билээ. Уг танхим нь хүн орохын аргагүй мөсөн хонгил. Т.Батаарыг байрлуулсан үзэсгэлэнгийн жижиг танхим ч ялгаагүй, ямар ч халаалтгүй. Ганц байгаа үзмэр нь ч өнгө зүсээ алдсан нь илт мэдэгдэж байв. Музейн стандарт шаардлагаар археологи, палеонтологийн олдворыг тодорхой хэмжээний дулаан нөхцөлд байлгаж, сэргээн засварлах ажил хийж тордох ёстой аж. Харамсалтай нь ийм боломжгүй байранд байгаа учраас яаж ч чадахгүй суугаагаа бидэнд тус музейн ажилтнууд хэлж байсан. Стандартын шаардлага хангахгүй энэ байранд байлгаснаас хураагаад дулаан газарт байлгая гэсэн саналын Үлэг гүрвэлийн музейн захирлаар томилогдсон Ч.Дариймаад хэлсэн боловч “Би мэдэхгүй. Яамнаас буулгах үүрэг өгөөгүй” гэж хэлсэн гэх юм билээ. Ийм асуудлыг толгой мэдээд шийдчих эрх музейн захиралд баймаар.
Өвлийн хүйтэнд, ес эхэлсэн үед Т.Батаарыг энэ хэвээр нь байлгавал улам л өнгө зүс нь доройтно, чанар нь алдагдана, хугарч хэмхэрнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Их танхим нь ашиглалтад ороогүй, бага танхимдаа ганц Батаараа байрлуулаад гадаадаас саяхан авчирсан 22 олдвороо хайрцагнаас ч гаргалг үй хажууд нь өрсөн байгаа юм. Хэрэв нийтэд дэлгэвэл олон сая жилийн настай олдворууд Т.Батаар шигээ өнгө зүсээ алдаж, хугарч, гэмтэх нь амархан болох юм байна. Одоогоор хайрцгийг нь ч задалж болохгүй, лац ломбыг нь ч хөдөлгөөгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүйтэн байранд орхичихоод шийдэж чадахгүй байгаа ССАЖЯ-ыг яалтай ч билээ.
ШИНЭ БАЙГУУЛАГДСАН МУЗЕЙН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ ЮУ
Хэн нэгний ашиг сонирхол, татаасаар тус музейн захирлаар хууль бус сонгон шалгаруулалтаар тэнцэн томилогдсон захирал Ч.Дариймаа маш хүйтэн нөхцөлд ажлын өрөө бүртээ цахилгаан халаагуур тавиад ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлын байрны нөхцөл байдал, үзмэрийн аюулгүй байдлыг хамгаалах талаар ярихын оронд халаа сэлгээ хийж, өөрийн багаа бүрдүүлэхээр хөөцөлдөж байгаа нь цаанаа өөр ямар нэгэн ашиг сонирхол агуулж байгааг илтгэх шиг. Энэ ажилд томилогдоод “Би ямар ч халаа сэлгээ хийхг үй, энэ бүтэц, орон тоогоороо ажиллана” хэмээн Үлэг гүрвэлийн музейн ажилтнуудад хэлж байж. Гэвч хэлсэн ярьснаасаа буцдаг, ард түмнээ “хулхиддаг” огцорсон Засгийн газар шиг л амласнаасаа буцчихжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 28-нд ажилд томилогдсон бөгөөд энэ сарын 14-нд 13 хүнийг ажлаас халах, 19 хүнд сул зогсолтын цалин өгөх тушаал гаргасан байна. Улмаар Засгийн газраас баталсан тус музейн бүтцийг өөрчилнө хэмээж байгаа сурагтай.
Засгийн газраас баталсан бүтцийг хэн нэгэн дарга томилогдмогцоо өөрчлөх гэдэг нь их л “том толгойтой”, эрх мэдэлтэйнх болов уу. Үлэг гүрвэлийн музей шинэ тутам байгуулагдсан өнгөрсөн онд бүтэц, орон тоог нь Засгийн газар баталсан. Түүнд зааснаар 56 хүнтэй байхаар тусгасан ч 40 хүн л ажилладаг юм билээ. Үүний талаас илүү хувьд нь сул зогсолтын болон ажлаас халах мэдэгдэл өгч, түүгээр ч үл барам тэднийг музейн үүдээр ч шагайлгахгүй байх тушаал гаргасан нь хачирхалтай. Уг нь албан байгууллагын мэдэгдэл, тушаал, шийдвэр тухайн байгууллагынхаа албан баланк дээр бичигдэж байж, эрх зүйн чадамжтай акт болдог баймаар. Гэтэл ажлаас халах албан мэдэгдэл нь алга дарам, ямар ч толгойгүй цааснаа алдаатай бичигдсэн байгаа юм. Хуулиар жирэмсэн болон гурав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйг ажлаас халах ёсгүй байтал халах мэдэгдэл өгөөд хууль зөрчөөд сууж байгаа Ч.Дариймаа захирлын шийдвэрт анхаарахыг тус музейн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон хариуцсан яам, Төрийн албаны зөвлөл, МҮЭХ зэрэг байгууллагад мэдэгдээд байгаа юм билээ.
Уг нь Засгийн газрын 147 дугаар тогтоолоор дэд захирал, орлогч гэсэн орон тоог байхгүй болгох заалттай. Гэтэл Ч.Дариймаа захирал үүнийг мушгин гуйвуулж, хүмүүсээ халах үндэслэл болгож байгааг юу гэж ойлгох вэ. Палеонтологийн олдворыг сэргээн засварлах, үзмэрийнхээ дохиолол хамгаалалтыг хянах чухал ажилд мэргэшсэн алба хаагчид нь халагдах мэдэгдэл аваад буйг Үлэг гүрвэлийн музейнхэн хэлж байсан. Тэгсэн атлаа ССАЖЯ-ны газар хэлтсийн дарга нарын татаасаар өөр мэргэжилтэй атлаа тус музейд ажилд томилогдсон хүмүүсийг авч үлдэж байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй орон тоо цомхотгож буй атлаа дотоод журмаа зөрчин шинээр хүмүүс ажилд авч байгаа нь ажилтнуудынхаа дургүйцлийг төрүүлж буй аж. Энэ мэт байдлаас харахад Батаарын музейн ирээдүй бүрхэг болж, Монголыг дэлхийд таниулсан нэг брэнд үгүй болоход ч ойрхон байна. Батаар эх орондоо ирсэн биш, барын амнаас гараад чонын аманд оров гэлтэй.
Г.ЦОЛМОН