1983 онд Warren, Marshall нар ходоодны архаг үрэвслийн нэг шалтгаан нь Helicobacter pylori (Hp) гэж тогтоосон. Түүнээс хойш 11 жилийн дараа 1994 онд Хавдар Судлалын Олон Улсын Агентлагаас Helicobacter pylori нь хүнд ходоодны хавдар үүсгэх канцероген гэж тогтоожээ.
Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 15-30 орчим хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувьд Hp-ийн халдвар бүртгэгдэж дэлхийн хүн амын тал хувь нь Hp-аар халдварлагдсан байгааг судлаачид тогтоогоод байна.
Helicobacter pylori халдвар дамжих зам нөлөөлөх хүчин зүйлс
Hp-ийн халдвар голдуу амнаас- ам, ам-өтгөний замаар халдварлагддаг.
• Hp халдвар дамжихад нөлөөлөх хүчин зүйл:
• Нийгэм эдийн засгийн хөгжил дорой
• Хүн ам шигүү суурьшсан
• Нэг оронд олон хүүхэд унтдаг
• Гэр бүлийн гишүүд олон
• Цэвэршүүлээгүй ундны ус хэрэглэдэг
• Үндэстний онцлог
• Гэр бүлийн гишүүд Hp халдвартай байх
• Helicobacter pylori халдварын тархалтын судалгаа
Дэлхийн нийт хүн амын 50 орчим хувь нь Hp-аар халдварлагдсан бөгөөд хөгжингүй орнуудад тархалт өндөр харин хөгжилтэй орнуудад халдварын тархалт бага байна.

Монгол улсад Hp-ийн халдвар судлагдсан байдал:
• Насанд хүрэгчдийн 74-82%
• Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн 69%
• Эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64%
• Хүүхдийн 65-100%
• Ходоод дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн 83-97%
• Ходоод улаан хоолойн сөөргөө өвчтэй хүмүүсийн 56%
• Молекул биологийн судалгаагаар хүн амын 68% Hp-ийн халдвар илэрсэн.
Hp-ийн халдварын тархалтаас шалтгаалан нутаг оронд ходоодны хавдар үүсэх магадлал харилцан адилгүй байдаг байна.
Helicobacter pylori илрүүлэх оношлогоо
Дараах шинжүүд илэрвэл:
БИЖ хамшинж:
• Аюулхайд өвдөх
• Гэдэс дүүрэх
• Аюулхайд цанхайх
• Цус алдах
• Дотор муухай оргих
• Бөөлжих
• Хоолонд дургүй болох
Түгшүүр шинж:
• Биеийн жин буурах
• Хоолонд дургүй болох
• Цус алдах
• Цус багадах
• Өндөр нас
Hp-ийн халдварыг оношлох дуранд суурилсан инвазив арга:
• Уреазийн түргэвчилсэн сорил
• Гистологи
• Нян судлалын шинжилгээ (өсгөвөрлөх)
• Молекул биологийн шинжилгээ
Hp-ийн халдварыг оношлох дуранд суурилаагүй инвазив бус арга:
• Амьсгалын сорил
• Серолог IgG,IgA
• Баасанд эсрэг төрөгч илрүүлэх гэсэн хоёр үндсэн бүлэг аргыг хэрэглэнэ.
Дурангийн шинжилгээ
Нян судлал, биохими, гистологи , молекул биологийн шинжилгээнд амьд сорьц авч нянгийн халдвар байгааг шууд илрүүлнэ.
Эмгэг бүтцийн шинжилгээ:
• Hp-ийг оношилно
• салстын гэмтлийн гүн
• идэвхжлийн зэрэг
• эсийн хувирал
• хавдар
• мальтомд шилжсэн эсэхийг ялган оношилно
Нян судлалын шинжилгээ:
Иммуноферментийн арга
Амьсгалын уреазын сорил
Урьдчилан сэргийлэлт
• Hp-ийн эсрэг вакцин байхгүй
• Халдвар үүсгэгч эх үүсвэр бүрэн тодорхойлогдоогүй
• Анхдагч урьдчилан сэргийлэлт:
• Халдвар авахгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сахих шаардлагатай
• Гараа тогтмол угаах
• Аюулгүй баталгаатай ундны ус хэрэглэх
• Хоолны хэрэгслийг зөв гүйцэт ариутгаж угааж хэрэглэнэ
• Хүнсний аюулгүй байдлыг хангана
• Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг ариутгалыг стандартын дагуу хийнэ
• Эрүүл хүмүүст Нр-ийг илрүүлэх тархвар зүйн судалгаа хийх
Хоёрдогч урьдчилан сэргийлэлт:
• БИЖ хам шинж илэрвэл эмчид хандах
• Нр илэрсэн тохиолдолд эмчийн зөвлөгөө авах
• Эмчилгээний үр дүнг хянуулах
Гуравдагч урьдчилан сэргийлэлт:
• Нр-ийн улмаас үүссэн шинж тэмдгийн эмчилгээ хийх
• Цус алдалт, тэжээл дутал, цус багадалт зэрэг хүндрэлийг эмчлэх
• Жилд 2 удаа дурангаар хянах
• Эрт үеийн хавдрыг эрт илрүүлж эмчлэх