Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сард зохион байгуулах нь

“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Наадмын үеэр өмнөхжилүүдийнадилаарОчирваанийн тахилга болохоос гадна урлагийн тоглолт, гурван насны хурдан морины уралдаан, 256 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулах юм.
2024-07-02

“Хаан найрал” чуулга жуулчдад зориулсан тоглолтоо толилуулж эхлэв

“Чингис хаан” музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга эртний хөгжмийн “Язгууртан өв”, орчин цагийн урлагийн “Их Монгол” тоглолтоо жуулчдад зориулан 16.00, 18.00 цагт захиалгаар толилуулж эхэлжээ. Энэхүү тоглолтоор дамжуулан монгол хаадын ордны дуу, бүжиг, хөгжмийн бүтээл, зэмсэг, хувцас хэрэглэлийг гадаад, дотоодын жуулчид, олон улсад сурталчлан таниулах зорилготой гэнэ. Сонирхолтой баримт дурдахад, эртний монгол хаадын ордонд эгшиглүүлж байсан хөгжмийн бүтээлүүдийг алтан үсгээр тэмдэглэсэн ноот өдгөө БНХАУ-ын Бээжин хотын Хааны музейд хадгалагдаж буй аж.
2024-07-02

Австрали улсын кино урлагийн салбарын туршлагаас судалжээ

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийнхөн “Австралиа авардс Монгол” компанитай хамтран Австрали улсын кино урлагийн салбарын туршлага болон оюуны өмч, зохиогчийн эрхийн талаарх сургалтыг өчигдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Тус компани нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Засгийн газрынхаа нэрийн өмнөөс хариуцдаг аж. Монгол Улсын кино урлагийн салбарт тулгарч буй оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг тус сургалтаар дамжуулан уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 35 хүндхүргэжээ
2024-07-02

Өсвөрийн хөгжимчдийн тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулав

Монгол болон БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Хятад дахь Монгол Улсын ЭСЯ “Өсвөрийн хөгжимчдийн сонгодог хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолт”-ыг Бээжин хотноо зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй эл тоглолтод Монгол Улсын Консерватори болон Бээжин хотын төв Консерваторийн сурагчид оролцжээ. Түүнчлэн тэд Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна дэлхийн сонгодог хөгжмийн суут зохиолчдын уран бүтээлийг хамтран эгшиглүүлсэн гэнэ.
2024-07-01

ТАНИЛЦ: Баяр, наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
2024-07-01

Наадмын тасалбар борлуулагдаж дуусжээ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгөөр үнэлсэн.
2024-07-01

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатгана

Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
2024-07-01

"The Hu" энэ сарын 10-нд задгай талбайд тоглоно

"The Hu" хамтлаг бие даасан задгай талбайн анхны шоугаа эх орондоо долдугаар сарын 10-нд хийхээр болжээ.  2016 онд анх  "The Hu" хамтлаг байгуулж, 2018 онд "Yu ve", "Chonon svld" зэрэг дуугаа цацаж байсан бол өдгөө тэд дэлхийд танигдсан. 2019 оны тавдугаар сард  тус хамтлаг эх нутагтаа дэлхийн аялан тоглолтынхоо өмнө анхны тоглолтоо хийж байсан. 
2024-06-27

Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай байна

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос наадмын бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэв. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд” зэрэг долоон бүлэгтэйгээр найруулж буй аж. Ингэхдээ хүн төрөлхтний үүслийг хадны сүг зураг болон бусад дурсгалуудыг ашиглан энтертайнмент, мюзикл хэлбэрээр наадамчдад хүргэхээр бэлтгэж байгаагаа найруулагч Ц.Батнайрамдал онцоллоо
2024-06-27

“Алтаргана 2024” их наадам Булган аймагт болно

Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам долдугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна.Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирэх товтой байна.
2024-06-27

Нэг сар үргэлжлэх “Бүргэдийн ан” эхлэв

“Жуулчин” ХХК үндэсний өв соёлоо сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Бүргэдийн ан” арга хэмжээг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь “Жуулчин Тэрэлж” ресортод нэг сарын турш зохион байгуулахаар төлөвлөж, нээлтийн үзүүлбэрээ өчигдөр толилууллаа. Жуулчлалын оргил үед гадаад, дотоодын аялагчдыг татах зорилготойгоор санаачилсан эл арга хэмжээний гол баатрууд нь Баян-Өлгий аймгийн Алтай сумаас ирсэн бүргэдчид гэнэ. 
2024-06-26

Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжимчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжимчидтэй хамтарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй анхны төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжимтэй хамтран 2024 оны зургадугаар сарын 25-ны өдөр Ташкент хотноо «Узбекистан» олон улсын чуулга уулзалтын ордонд уран бүтээлээ толилуулав.
2024-06-26

“Дээлтэй Монгол-2024” наадам ирэх сарын 9-нд болно

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2024” наадмыг Д.Сүхбаатарын талбайд ирэх сарын 9-нд зохион байгуулна.
2024-06-26

Наадмын нээлтэд 3D тайз ашиглана

Наадмын ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэ “Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдалын удирдлага дор залуу уран бүтээлчид нэгдэж буй. Бид дэвшилтэт технологи ашиглан бүрэн автомат 3D театрын тусламжтай хөгжимт жүжгийн хэлбэрээр уран бүтээлээ толилуулахаар ажиллаж байна. Бүрэн автомат 3D тайз нь үзэгчдэд илүү сонирхолтой, бодит мэт мэдрэмж төрүүлнэ.
2024-06-25

“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийх нь

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг ирэх сарын 10- нд анхны бүрэн хэмжээний тоглолтоо үзэгчдэд хүргэх нь. Энэхүү тоглолтын ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, найруулагчаар Б.Анар ажиллах юм байна. Тэд Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолт зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй гэнэ. 
2024-06-25

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гар урлаачид чуулна

Энэхүү наадам нь гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилготой үндэсний хэмжээний томоохон уралдаан юм. Түүнчлэн тус наадмын хүрээнд иргэдэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглах талаар мэдээлэл олгох юм байна. Мөн гар урлалаар дамжуулан өв соёлоо олон улсад сурталчлан таниулах гэнэ.
2024-06-25

Жүжигчин Г.Отгонцэцэг “Ялагчийн цуваа” олон улсын наадамд оролцох нь

Тайзны урлагийн хамгийн хүнд төрөлд багтах ганц хүний буюу моно жүжгийн “Үндэсний ялагч 2024” улсын уралдаан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа боллоо.
2024-06-25

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Монголын урчуудын эвлэл болон БНСУ-ын Зураачдын холбооны соёлын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг өнөөдөр үзэгчдийн хүртээл болгох нь. Үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бөгөөд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг постер дизайны триналлегийн үзэсгэлэнг наймдугаар сарын 12-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
2024-06-24