Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Монголын эдийн засгийн чуулган”-аар 12 асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцдэг “Монголын Эдийн засгийн чуулган” ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод болно.
2025-06-25

ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна

Монголын хүн амын 82 хувьд хүрч ажилладаг үндэсний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк Тогтвортой хөгжлийн 5-р зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
2025-06-24

“Ногоон”-ы ханш 3600 төгрөгт хүрчээ

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг огцом суларч байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3579 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 3596 төгрөгөөр худалдан авч, 3600 төгрөгөөр борлуулж байв.
2025-06-24

Улаанбурхан өвчнөөр өвдөн хүний тоо 8648 хүрлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599,  хүнд 37 хүн, нэн хүнд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Харин гэрээр 1154 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ өвчнөөр харамсалтайгаар нас барсан тохиолдол долоо болжээ.
2025-06-20

Анхаарал хандуулах зээлийн хэмжээ 39.2 хувиар өслөө

Эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлтөөс шалтгаалан банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж, тэр хэрээр санхүүгийн дарамтад орох нь ихсэж буйг Төвбанкнаас мэдээлсэн.
2025-06-18

“Олон улсын эдийн засгийн форум” Санкт-Петербургт болно

Санкт-Петербургийн “Олон улсын эдийн засгийн форум” энэ сарын 18-21-нд болно
2025-06-17

Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно

        ХААН Банкнаас энэ оныг дуустал харилцагчдынхаа дунд зарлаад буй “Танд талархъя” урамшуулалт аяны эхний тохирол 2025 оны 7-р сарын 8-нд болох гэж байна. Байр, машин, аялал, хадгаламжийн эрх бүхий энэ жилийн хамгийн том урамшуулалт аян бүх харилцагчдад нээлттэй бөгөөд энэ удаагийн тохирлын хувьд 6-р сарын 30-наас өмнө тохирлын эрхээ авсан харилцагч нар хамрагдах боломжтой.
2025-06-17

Дэлхийн банк цөмийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх нь

Хөгжиж буй орнуудад цөмийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд тавьсан хоригоо Дэлхийн банкныхан 12 жилийн дараа цуцаллаа. Олон улсад цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул уг эрэлтийг шийдвэрлэх үүднээс тэд дээрх салбарын стратегидаа томоохон өөрчлөлт хийж буйгаа тус банкны ерөнхийлөгч Ажай Банга мэдэгджээ.
2025-06-17

Экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурчээ

Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. Тодруулбал, энэ оны эхний таван сард манай улс 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум, импорт 4.5 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Ха¬рин экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буюу 932.9 сая ам.доллароор буурсан аж.
2025-06-16

Бодлогын хүүг 12 хувьд хадгалах шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хүргэх шийдвэрийг өнгөрсөн оны хавар гаргаж байв. Тэгвэл тус хорооныхон дахин хуралдаж бодлогын хүүг хуучин хэвэнд нь хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Ингэж шийдвэрлэхдээ эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын төлөвийг харгалзсан байна.
2025-06-16

ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ

ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ
2025-06-13

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо
2025-06-13

Эрчүүдэд ч хамаатай эмэгтэйчүүдийн “өрөө”

Английн алдарт зохиоч Виржиниа Вүүлф эмэгтэй хүн уран бүтээл туурвихад өөрийн гэсэн өрөө, мөнгө хоёр хэрэгтэйг онцолж, “Өөрийн гэсэн өрөө” нэртэй эсээ бич¬ сэн нь феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцогдож, өнөө үед хүйсийн эрх тэгш байдлын өмгөөллийн гол “тунхаг” бичиг гэгддэг. Хэрэв та анзаарсан бол саяхан “Огцрох амархан, эмэгтэй Ерөнхий сайдтай болох ч амархан” нэртэй, содон өнцөгтэй, баримттай, үндэслэл, гаргалгаатай нийтлэл цахим орчинд нэлээд түгсэн дээ. “Эмэгтэй ерөнхий сайдтай байж яагаад болохгүй гэж” хэмээн асуудал хөндсөн “хэргийн эзэд” нь мөнөөх Виржиниа Вүүлфийн алдарт бүтээлээс нэрээ “зээлдсэн” таван бүсгүй бөгөөд “Room24” хэмээх Монголын анхны гишүүнчлэлд суурилсан, эмэгтэйчүүдийн төрөлжсөн цахим хуудсыг үүсгэн байгуулагчид юм.
2025-06-13

Хөрөнгийн зах зээлийн 54.8 хувийг таван компани бүрдүүлэв

Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрөгч сарын эцсийн байдлаар 12.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаасаа 4.3 хувиар өссөнийг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
2025-06-06

Ипотекийн зээлийн дараалалд хөдөөгийнхөн урдуур дайрч, хотынхон хойш “шидэгдэнэ”

Хоёр найз орон сууцын хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар зэрэг шахам хөөцөлдөж, шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлж эхэлжээ. Гэтэл нэгнийх нь зээл сар хүрэхгүй хугацаанд шийдэгдчихэж гэнэ. Харин нөгөөх нь банканд хүсэлтээ өгөөд 10 орчим сарын нүүр үзэж буй аж. Банкны ажилтан түүнд “Зээл судлах хугацааны дагуу иргэдийн хүсэлтийг да¬рааллаар нь шийддэг.
2025-06-06

Хоёр сая хүрэхгүй цалинтай багш нар ажилдаа хоргодно гэж үү

“Би биологи, эрүүл мэндийн багш мэргэжилтэй. Улсын сургуульд 20 гаруй жил ажиллаж байна. Улаанбаатар хотод багшилж байгаад Дорнодод ирсэн. Орон нутгийн багшид цалингийн нэмэгдэл олгодог тул хэдэн төгрөгийн ахиуг харж шилжсэн юм. Гэвч би сард гар дээрээ хоёр сая төгрөгийн цалин авч чадахгүй байна. Урьдчилгаа 700 мянга, сарын төгсгөлд нэг сая орчим төгрөгийн цалин авдаг. Бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ цагт ийм цалингаар амьдралаа залгуулна гэдэг хэцүү. Бодит байдал ийм байхад хэн багшаар ажиллахыг хүсэх билээ. Миний таньдаг багш нарын олонх нь гадаад руу “дүрвэчихлээ”. Газар зүй, монгол хэл, математикийн багш маань Чех болон Солонгост ажиллахаар явсан. Багш нар бага цалинтай хэрнээ маш их ачаалалтай ажилладаг.
2025-06-05

Интерполоор эрэн сурвалжилж байсан БНСУ-ын иргэнийг саатуулжээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан БНСУ-ын иргэнийг саатуулжээ
2025-06-05

“Хар жагсаалт” хэмээх хадны мангаанаас хагацах цаг айсуй

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентын гишүүд арав гаруй хоногийн өмнө хэлэлцэн баталлаа. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугарын энэ үед хэлсэн “Иргэнийг зургаан жилээр ялладаг хар жагсаалт гэдэг зүйл үгүй болно” хэмээх үг нийгэмд хүлээлт үүсгээд байна. Энэ хууль чухам хэдийнээс хэрэгжиж, Монголбанк Зээлийн мэдээллийн сангаа шинэчлэхийг асууж сураглаж буй хэсэг байхад банк санхүүгийн байгууллагууд хэзээнээс шинэ хуулийн хүрээнд, уян хатан нөхцөлөөр иргэдэд зээл олгодог болох вэ хэмээн чих тавих хүн нөгөө талд нь үүнээс олон байх аж. Фэйсбүүк дэх “Зээлийн мэдээллийн сан-Хар жагсаалт”, “Хар жагсаалтад багтсан иргэд” зэрэг 20-30 мянган гишүүнтэй бүлгэмүүдэд үүнтэй холбоотой асуулт, хариулт, сураг ажиг төдий баталгаагүй мэдээлэл өдөр тутам хөвөрсөөр. Эдгээрт хариулт болох, хуулийн шинэчлэл, өөрчлөлт тойрсон мэдээллээс хүргэе.
2025-06-04