Д.Үүрийнтуяа: "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг 500 мянга болгох нь зүйтэй
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.
2025-03-25
УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцсон юм.
2025-03-18
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх шаардлагатай”
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг өчигдөр зохион байгууллаа.
2025-01-16
УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзсэн иргэн Б.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаараа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “D-Parliament” цахим системээр дамжуулан иргэд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 50 хүртэлх хувиар бууруулах санал гаргасан.
2025-01-08
Нарансэвстэйн боомт байгуулахыг эсэргүүцсэн өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зурав
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан, Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх ажлыг эсэргүүцэн УИХ-ын Тамгын газрын “D-Parliament” цахим хуудсанд олон нийтийг төлөөлөн өргөдөл байршуулсан Н.Анхзаяагийн санаачилгыг 25 хоногт 33 041 хүн дэмжжээ. Тодруулбал, хуульд заасан хугацаанд хангалттай буюу 41-өөр илүү гарын үсэг цуглуулсан байна.
2025-01-07
Татварын ерөнхий хуулийн 13.4 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар хүчингүй болголоо
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд гишүүдийн 56.3 хувь нь оролцож, есөн асуудал хэлэлцэхээр тогтов. УИХ-ын дарга өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоон, нэгдсэн хуралдаанд мэдээлсэн юм. Төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэх, эсэхийг нэгбүрчлэн санал хурааж, шийдвэрлэв.
2024-12-27
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх хуулийн төслөө эргүүлэн татав
Жагсаал үргэлжлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, хуулийн төслөө эргүүлэн татахаа мэдэгдэв. Олон нийтийн шүүмжлэлийн улмаас ийм шийдэлд хүрснээ гишүүн П.Сайнзориг хэлсэн. Тэрбээр “Олон нийтэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөөгүйгээс бухимдал үүсгэсэндээ уучлалт хүсье. Ажиллах хүчний хомсдолыг шийдэх өөр ямар гарц байгааг судална. Мөн монгол залуусаа ажлын байраар хангахын тулд шаардлагатай ур чадваруудыг богино хугацаанд хэрхэн эзэмшүүлэхийг судалж, арга зам эрэлхийлье гэж бодож байна. Үүнээс гадна хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.
2024-12-24