Н.Наранбаатар: Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөгийг хуримтлуулахаар тооцсон
Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9.3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан гээд 2026 онд нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33.0 их наяд, улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22.9 их наяд төгрөгөөр тус тус баталснаас урсгал зарлагыг 24.9 их наяд, хөрөнгийн зардлыг 8.6 их наяд төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 490.4 тэрбум төгрөгөөр тооцсон гэж байлаа.
2026-01-09
Шүүгч С.Батжаргалд сахилгын шийтгэл оноов
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүү хийн шүүгч С.Батжаргалд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноожээ. Тэрбээр тус шүү хийн шүүгч П.Ариунболд, Б.Батсайхан нарын хамтаар нэгэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн аж. Энэ үедээ шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон иргэн Б.Б-гийн гаргасан шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлт болон уг дүгнэлтийн талаарх үндэслэлийг шийтгэх тогтоолдоо тусгаагүй гэсэн гомдол Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн юм байна
2026-01-09
“Гоожингийн өндөр”-ийг энэ онд сэргээн засварлана
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүхэн барилгыг нийслэлийн төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд сэргээн засварлахаар болжээ. “Гоожингийн өндөр” нь Нийслэл хүрээнд Дорнод Сибирийн уламжлалт загвараар ХХ зууны эхэн үед барьсан цөөн тооны хоёр давхар модон барилгын нэг төдийгүй Монголын архитектурын ховор дурсгал юм. Тус барилгыг Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад айлчилж ирснийхээ дараа тухайн үеийн Богдын “Өндгийн сүргийн нутаг” буюу өнөөгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт шавыг нь тавьж бариулсан түүхтэй.
2026-01-09
“Тавантолгой түлш” шуудайгаа 24 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэв үү
“Тавантолгой түлш” ХХК-ийнхан оны өмнөхөн буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 24- нд түлш савлах 25 кг-ын шуудай худалдан авах нээлттэй тендер зарлажээ. Нийт төсөвт өртөг нь 24 тэрбум төгрөг гээд бод доо. Үүнээс энэ онд санхүүжүүлэх дүн нь 19.9 тэрбум төгрөг. Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, байгууллагын материалыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mnээр энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж.
2026-01-09
Э.Халиунболд “Дакар ралли” уралдааны шилдэг тавд багтав
Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли-2026”-д Монголоос хоёр тамирчин мотоциклын төрөлд хурд сорьж байна. Гурав дахь өдрийн уралдаанд Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд (дөрвөн цаг 56 минут 33 секунд) нийлбэр дүнгээр 15, “Ралли-2” ангилалдаа IV байр эзэлжээ. Энэ нь тус уралдаанд оролцсон манай улсын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэв. Тэмцээний албан ёсны мэдээлэлд “BAS world KTM” багийн тамирчин Э.Халиунболд нь “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ тавд багтсан Ази тамирчин боллоо.
2026-01-08
Асадын тавилан аятоллад нүүрлэх үү
Хүний эрхийг хамгаалах байгууллагууд, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж буйгаас үзвэл өнгөрсөн ням гарагт Иранд эсэргүүцэн тэмцэгчид, аюулаас хамгаалах хүчний хооронд дахин мөргөлдөөн болсон байна. Амжиргааны өртөг нэмэгдэж, мөнгөний ханш унаж буйгаас үүдэлтэй жагсаал тэмцэл тус улсад эхлээд хоёр долоо хонож буй юм. “Al Jazeera”-гийн дамжуулсан албан ёсны мэдээгээр 2025 оны XII сарын 28-нд тэмцэл эхэлснээс хойш Иранд наад зах нь 12 хүний амь хохирчээ. Нийслэл Тегеранд ажилладаг дэлгүүрийн эзэд бослого гаргаснаас уг тэмцэл эхэлсэн байна.
2026-01-08
Хачигт энцефалит өвчин үүсгэгчийн байгалийн шинэ голомт илрүүллээ
Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн 2024-2025 онд календарчилсан төлөвлөгөөний дагуу байгалийн голомтот болон зоонозын халдварт өвчний тандалт, судалгаа хийж гүйцэтгэсэн талаараа мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн жил хачигт халдварын тандалт, судалгааг Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийжээ. Энэ үеэр Сонгинохайрханы бүс нутгаас хачигт энцефалит өвчин үүсгэгч Ixodes persulcatus төрлийн хачгийн байгалийн голомтыг шинээр илрүүлсэн байна. Ингэснээр хачигт халдвар дэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэнэ.
2026-01-08
Халамж, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 760 орчим тэрбум төгрөг зарцуулна
Энэ сараас эхлэн 537 000 ахмад настны тэтгэврийг нэмж, бусад халамж, тэтгэмжийн хэмжээг тодорхой хувиар өсгөсөн дүнгээр олгохоор болсон. Үүнд нэг жилд 760 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон билээ. Тэгвэл уг хөрөнгийн дийлэнхийг уул уурхайн салбарын орлого, үүний дотор зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн экспортоос бүрдүүлэхийг АҮЭБЯ-наас мэдээлжээ.
2026-01-08
“Арилжааны банкнууд төрөөс давсан эрх мэдэлтэй боллоо”
Ахмад настнууд арилжааны банкнуудын шударга бус шийдвэрийг эсэргүүцэж өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний төлөөлөл энэ үеэр “Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэн, зээлийн хугацааг 36 сар болгож, хүүгээс хүү боддог байдлыг өөрчлөх шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнуудад удаа дараа хүргүүлсэн ч шийдэж өгсөнгүй. Арилжааны банкнууд өнөөдөр төрөөс давсан эрх мэдэлтэй боллоо.
2026-01-08
Нөмрөг тасын нүүдлийн судалгааг хийж байна
Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны ховордож болзошгүй ангилалд багтаад буй нөмрөг тасын нүүдлийн судалгааг “Монголын шувуу хамгаалах төв”-ийнхөн хийж байна. Нийгэмд үйлчлэх статустай тус төрийн бус байгууллага нь гадаадынхантай хамтран шувуу судлалын салбарт болон энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
2026-01-08
Орон нутгийн автобусанд дахин нэг ээж амаржив
Улаангом-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан 29 настай эмэгтэй уржигдар шөнө 01.11 цагт амаржиж, 3.2 кг жинтэй охинтой болжээ. Тодруулбал, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн 83-48 УВС дугаартай Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан эмэгтэйг жолооч болон зорчигчид хамтран эх барьж авсан аж. Үүний дараа эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт шуурхай хүргэж, мэргэжлийн эмч нарын хяналтад шилжүүлсэн байна. Одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх, охин хоёрыг 18 нас хүртэл нь хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.
2026-01-08
Төрийн албаныхан хэвтрийн өвчтөнийг авчруулан хурууны хээ авч, журам зөрчив
Байнгын асаргаанд байдаг буюу хэвтрийн өвчтөний тэтгэмжийг сунгахын тулд биеэр ирүүлж, хурууны хээг нь уншуулсан тухай мэдээлэл уржигдар цацагдан, иргэдийн бухимдлыг төрүүллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний газарт хэвтрийн өвчтөнийг өргүүлэн авчруулж, бүртгэл хийжээ. Үүнийг олон хүн буруушаан, “Цахим үндэстэн боллоо хэмээсэн ч иргэддээ чирэгдэл учруулсан хэвээр байна, сонгуулийн саналыг гэрээр явж авдаг атлаа өвчтэй хүмүүст харгис хандлаа, хүнд суртал гаргалаа” хэмээн ширүүн шүүмжилсэн юм.
2026-01-08
Олон нийтийн хяналтын тухай хуультай болно
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан байна. Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгох нь уг хуулийн төслийг боловсруулах шалтгаан болж буй аж.
2026-01-08