Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нөөцтэй хэрнээ шатахуун олгохгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцална гэв 

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, ний­лүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээл­жит хуралдаан өчигдөр болж, үүсээд буй нөх­цөл байдалтай уялдуулан холбогдох үүрэг, даалгав­руудыг өглөө. Улсын хэмжээнд энэ сард 500 вагон АИ92 шатахуун, 1314 вагон дизель түлш хүлээн авсан байна.
2026-08-19

Хулхи “эх орончид”

Тэмцэгч, жагсагч гэх нэг төрлийн “мэр­гэжил”, асар ашигтай бизнес манайд бий болжээ. Өнгөрсөн хугацаанд энэ “салбар”-т олон ч “баа­тар” төрөөдхөж. Нэг хүнд ногдох тэмцэг­­­чийн тоо­гоороо лав Азидаа дээгүүр залрахаар болж байх шиг. Бүх хилээ хаагаад шатахуун, цахил­­гаан­гүй, эх нутагтаа мах, сүүнээс өөр хүнс­гүй амьд­рахыг ухуу­лагч, Монгол Улсад нэн хэрэг­тэй төсөл, хө­төл­бөрүүд рүү шүлсээ үсэргэх тэд энэ нийгэмд юу хийж, бүтээж амьдардаг нь тун нууцлаг.
2026-08-19

Нийтийн тээвэрт ашиглах хүүхдийн картыг 3600 төгрөгөөр худалдах нь 

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нийтийн тээврийн автобусаар зорчихдоо төлбөр тө­лөх­өд багагүй асуудалтай тулгар­даг. Бага насны хүүхдүүд ихэвчлэн үнэ төлбөргүй зорч­догбол дунд, ахлах ан­гийн сурагчид авто­бусны картаа хаанаас, хэрхэн худалдан авах талаар мэддэггүйгээс “туулайч­лах” яв­далцөөнгүй.
2026-08-18

Олон улсын газар зүйн олимпиадад манай улс анх удаа алтан медаль хүртэв 

Олон улсын газар зүйн XXII олимпиад (IGEO2026)-ы Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод энэ сарын 1117-нд зохион байгуулжээ. Дэлхийн 50 орны 180 гаруй сурагч өрсөлдсөн уг олимпиадаас манай улс анх удаа алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.
2026-08-18

Мөрөн сумд гурван тэрбум төгрөгөөр 150 ортой цэцэрлэг барьжээ 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII цэ­цэрлэгийг өргөтгөн, 240 хүүхэд хүлээн авах хү­чин чадалтай болгожээ. Тодруулбал, 2024 оны улсын төсөвт тус цэцэрлэгийн өргөтгөл барих санхүүжилтийг тусгасан бөгөөд “Өсөх нум” ХХК гурван тэрбум төгрөгийн дүнтэй барилга угсралтын гэрээ байгуулж, тухайн жи­лийнзургаадугаар сарын 17-ноос эхлэн хэрэг­жүү­лэ­хээртохирсон байна.
2026-08-18

24 жилийн ноёрхол эцэс болсон нь 

Түлхэн унагаагдаж улмаар Орос руу зугтсан Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад болон түүний үеэл нарыг 14 жил үргэлжилсэн, хагас сая хүний аминд хүрсэн зөрчил тэмцэл, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн буруутгаж, Сирийн шүүхээс эчнээгээр цаазаар авах ял саяхан оноов. Сирийн одоогийн Ерөнхийлөгч Аль Шараа ОХУ-д айлч­ лахдаа Асадыг Сирид эргүүлж өгөхийг хүссэн ч Владимир Путин хүмүүнлэгийн үүднээс зөвшөөрөөгүй гэдэг.
2026-08-18

Г.Цагаандархи, З.Чингис нар “Дэлхийн цом”-ын аваргаар шалгарав 

Өмнөд хөршийн Шаньдун мужид болсон даамын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах “Xintai cup” тэмцээнд манай улсын баг таван насны ангилалд оролцож, 165 тамирчинтай оюунаа сорив. Тэднээс “Ирээдүй Монголын даамын академи”, “Гүүдсек” үнэт цаасны компанийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Цацрал мөнгөн медаль хүртлээ.
2026-08-18

Цэцэрлэг сумд 63 бог шүлхийгээр өвчилжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Цагаан-Ус гэх газарт энэ сарын 11-нд бог малд шүлхий өвчний халдвар илэрснийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан байна. Сумын Засаг даргын захирамжаар 28 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор голомт болон сэжигтэй бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хяналтын дөрвөн пост ажиллуулж буй гэнэ.
2026-08-18

“Тавантолгой түлш” компани 120 мянган тн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлдэж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжжээ.
2026-08-18

Үзлэг, шалгалтаар тэсрэх бөмбөг илрээгүй тул “Интермед“ эмнэлгийн бүх салбар хэвийн ажиллаж эхэлжээ

"Интермед" эмнэлэг хэвийн ажиллаж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр өглөө "Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж, улмаар цагдаа, тагнуулын байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.
2026-08-18

16 яамны долоо нь л төсвийн төслийн мэдээллээ нээлттэй байршуулав

“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан Улсын төсвийн тухай хуульд заасан улсын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн ерөнхий шаардлагыг нягтлах зорилгын хүрээнд 16 яамны 2027 оны төсвийн төслийн ил тод, нээлттэй байдлыг үнэлжээ. Ингэхэд төсөвтэй танилцах болон санал өгөх боломж иргэдэд хүртээмжгүй, энэ чиглэлээр бүрэн гүйцэд, ойлгомжтой мэдээлэл өгөх нөхцөл бүрдүүлээгүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
2026-08-18

“J.P.Morgan” нэг их наяд ам.долларын үнэлгээтэй анхны банк болох төлөвтэй

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “J.P.Morgan”-ыг зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.долларт хүрсэн дэлхийн анхны банк болох магадлалтай гэж үзжээ. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээний “Wells Fargo” корпорацын шинжээчид тус компанийн үнэлгээ ирэх жилүүдэд хоёр их наяд ам.долларт ч хүрэх боломжтой гэж таамагласан байна. Сүүлийн гурван сард хувьцаа нь 21 хувь өссөн тус банкны өнөөгийн үнэлгээ 965 тэрбум ам.доллар.
2026-08-18

“24 цагийн хугацаанд нийслэлд 1750, орон нутагт 500 тонн АИ-92 бензин түгээсэн”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагууд ээлжит хуралдаанаараа шатахууны хангамж, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд 1750, орон нутагт 500 тонн АИ-92 авто бензин түгээгээд байна.
2026-08-18

Баруун Европын түүхэн дэх хамгийн халуун зургаа, долоодугаар сар тохиожээ

Баруун Европт энэ зун ер бусын халуун, хуурайшилттай байгаа тул ногоон байгууламж болон тариалангийн тал­бай шарлан гандаж, усны түвшин эрс буурснаас голын голдирол ил гарч эхэлснийг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээллээ. Коперникийн Уур амьсгалын өөрч­ лөл­тийн албаны хамгийн сүүлийн мэдээллээр энэ онд Баруун Европын түүхэн дэх хамгийн халуун зургаа, долоо­дугаар тохиожээ.
2026-08-18

ТӨК-иудын орон тоог 260-аар цөөлж, 67.3 тэрбум төгрөг хэмнэжээ 

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн өмчит компаниуд дахь давхардал, хийдлийг арилгаснаар “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн 14 компанийн орон тоог 260-аар цөөлж, захиргаа, түрээсний зардлаас 67.3 тэрбум төгрөг хэмнэжээ. Өнгөрсөн баасан гарагт тус нэгдлээс зохион байгуулсан “Төрийн өмчит компаниудын шинэчлэл ба өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт тайлангийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ийнхүү танилцуулсан юм.
2026-08-17

“Бар” хочит барууны улс төрч 

Колумби улсын шинэ Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья энэ сарын 7-нд тангаргаа өргөж албан ёсоор үүргээ гүйцэтгэж эхлэв. Тэрбээр зургаадугаар сарын 21-нд болсон хоёр дахь шатны сонгуульд зүүний эвслээс өрсөлдсөн нэр дэвшигчийг багахан илүү­ гээр (48.7-49.6 хувь) ялж Төрийн тэргүүнээр сонгогдсон юм. 
2026-08-17

АНУ-д суугаа монголчуудад бичиг баримтаа биедээ авч явахыг анхаарууллаа

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад амьдарч буй 18-аас дээш насны иргэдийг цагаачлалын болон оршин суух статусаа нотлох холбогдох бичиг баримтаа биедээ байнга авч явахыг зөвлөв. АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-наас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг илрүүлэх, саатуулах, албадан буцаах ажиллагааг эрчимжүүлж буйтай холбогдуулан эл сэрэмжлүүлгийг гаргажээ.
2026-08-17

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр /2026.08.17/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. 
2026-08-17