Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ц.Элбэгдорж: АТГ-аас утсаар “Та нэг ирээч” гэсний дагуу ирээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн хоёр жилд АТГ-аас тодорхой асуудлуудаар шалгасан. Нийт долоон жил шалгасны дараа хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна гэж үзээд хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
2026-08-17

Нийслэлийн 26 байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн, худалдаа эхлүүлэв 

Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос худалдан авах боломж бүрдүүлэхээр нийслэлийн есөн дүүргийн 26 байршилд үзэсгэлэн, худалдаа эхлүүлээд байна. Тодруулбал, Баянзүрх дүү­рэгт Жуковын талбайд энэ сарын 10-наас үзэсгэлэн, худалдааг эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 5-нд дуусах аж.
2026-08-17

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллуулж эхэлжээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэх явцад хяналт тавих, үр дүнг эргэн мэдээлэх зорилго бүхий “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүлснээ нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.
2026-08-17

Бодлогын хүүгийн “марафон”

“Ковид-19”-ийн дараах инфляцын “хөөрөл”-ийг дарах гэсэн мөнгөний хатуу бодлогын мөчлөг дуусгавар болж буй. Дэлхийн санхүүгийн зах зээлд бодлогын хүүг тойрсон хэд хэдэн динамик өөрчлөлт ажиглагдаж байгааг эдийн засагчид дурджээ. Тухайлбал, олон улсад бодлогын хүүг хурдан бууруулах хүлээлт замхарч, эсрэгээрээ түүнийг өндөр түвшинд удаан хадгалах эрмэлзэл зонхилох болсон гэнэ. Үүнийг дэлгэрүүлэхээс өмнө бодлогын хүү гэж юу болох, энэ нь эдийн засагт яагаад чухал талаар уншигч танд тайлбарлая.
2026-08-17

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж байна

"Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдлаа. Уг мэдээлэлтэй холбоотой  тус эмнэлгээс мэдэгдэл гаргаж "Интермед эмнэлэгт ирсэн гаас манай эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна.
2026-08-17

Ужгирсан асуудлуудыг шийдэх эрх зүйн боломжийг судлах үүрэг өглөө 

Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр аймаг, су­муудад тулгамдсан асуудал болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцахаар орон нутагт ажиллаад ирсэн. Тэрбээр үүний хүрээнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай өнгөрсөн баасан гарагт уулзаж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломжийн талаар санал солилцлоо
2026-08-17

Газрын тосны компанийн ажилчдын байранд халдсан хүмүүсийг шалгаж байна 

Цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хэсэг хүн хятад хүмүүсийн амьдарч буй орон байранд халдаж, эд хөрөнгийг нь онгичин өшиглөж, нэгжин тарааж байгаа бичлэг цацагдсан. Хууль сахиулагч биш атлаа бусдын эд хөрөнгөд ийнхүү дураараа халдаж, нэгжсэнийг иргэд буруушааж буй. 
2026-08-17

Шатахуун хязгаарлалтгүй олгож эхэлсэн гэх ч урт дараалал үүссэн хэвээр байна

ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот болон орон нутгийн ШТСуудын нөөцийг хугацаа алдалгүй нөхөн хангах үүргийг Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Үүний хүрээнд шатахуун тээврийн машиныг саадгүй нэвтрүүлэхэд анхаарал хандуулах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэлийг холбогдох байгууллагынханд өгсөн байна. 
2026-08-17

Өмнөговьд Усны судалгааны тасаг байгуулав

Өмнөговь аймаг говийн бүс нутагт тулгарч буй усны нөөцийн хомсдол, чанарын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, хяналт мониторинг хийх зорилгоор Байгаль орчны газрынхаа харьяанд Усны судалгааны тасаг байгуулжээ
2026-08-14

"Чи миний хамгийн хайртай гуниг"

Залуу найрагч А.Цасчихэрийн анхны түүвэр болох “44”-ийн зарим шүлгийг “Уран зохиол” буландаа онцолж байна. Түүний үгс их эмзэг хийгээд нандин аж. Тэрбээр өдгөөУнгар улсын Будапешт хотодсэтгэлсудлаачмэргэжилэзэмшижбуй юм. Одоогоос гурван жилийн өмнө уншигчдад хүргэсэн түүний эл түүвэр цаашид бичих урам зоригийг нь бадраасан хэмээв. Ингээд түүний “Өнөөдөр”-ийн уншигчдад зориулан илгээсэн шүлгүүдэд анхаарлаа хандуулна уу.
2026-08-14

“Тэнгэрийн” 75 хувийг багтаасан газрын зураг бүтээв

Олон улсын одон орон судлаачид дөрвөн тэрбум орчим од , эрхэс, галактикийг багтаасан одон орны газрын зураг бүтээжээ. Энэ нь тэнгэрийн эрхсийн 75 хувийг багтаасан бүтээл гэдгийг Оптик ба хэт улаан туяаны одон орон судлалын үндэсний шинжлэх ухааны сан (NSF NOIRLab)-гаас мэдээллээ. Харанхуй энерги (Физик, одон орон судлалаар бол орчлон ертөнцөд хамгийн их нөлөөлдөг эрчим хүчний хэлбэр.
2026-08-14

Шатахуун борлуулагч ААН-үүд АИ-92 бензиний үнийг 200 төгрөгөөр нэмжээ

Шатахуун борлуулагч ААН-үүд АИ-92 бензиний үнийг 2840 төгрөгөөс 3040 төгрөг буюу 200 төгрөгөөр нэмжээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор холбогдох албаныхаас тодруулахад "ОХУ 8.1 ээс эхлэн нэг тонн АИ92 ийн үнийг 851$ болгон нэмэгдүүлсэн. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас ААН-үүдийн хувьд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн
2026-08-14

“Вояжер 2” одоо ажрахгүй 

Дэлхийгээс 21.3 тэрбум километрийн алсад огторгуйн уудамд даялж буй “Вояжер 2” хөлгийн программ хангамжийг шинэч­лэх код болон зааврыг энэ сарын эхээр дамжуулж, гайхамшигт түүх бүтээсэн талаараа НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээлэв
2026-08-14

Хүүхдэд аюултай 1407 цэг байгааг тодорхойлжээ 

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг гурав дахь жилдээ орон даяар хэрэгжүүлж дуусжээ. Үүний хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, аминд аюул, эрсдэл учруулж болзошгүй 1407 цэг улсын хэмжээнд байгааг тодорхойлж, үүнийгээ 2916 гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулснаа мэдээллээ.
2026-08-14

Бээжин-Улаанбаатарын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ 

Монгол Улс, БНХАУ-ын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д үйлдвэрлэсэн “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг өнгөрсөн лхагва гарагт Бээжин-Улаанбаатар чиглэлд анхны олон улсын тогтмол нислэгээ үйлдэж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Beijing сapital” олон улсын нисэх буудлаас хөөрсөн “CA723” дугаартай нислэгийг БНХАУ-ын “Air China” компани гүйцэтгэв. 
2026-08-14

Нийслэлийн Мал эмнэлгийн газраас экспортын зарим гэрчилгээг олгохоор боллоо 

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас болон гэрийн тэжээвэр амьтанд хамаарах олон улсын мал эмнэлгийн зарим гэрчилгээг нийслэлийн Мал эмнэлгийн газраас олгохоор боллоо. Тус газрын эрх бүхий байцаагчдад олон улсын гэрчилгээ олгох мэргэжил, арга зүйн сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-аас зохион байгуулсны үндсэнд ийм чадамж­тай болгосон байна.
2026-08-14

“Хүннү хот”-ын дэд станцын ажил 95 хувьтай байна

Манай улс Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэн Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт Хүннү хот байгуулах ажлыг эхлүүлээд буй. Эл төслийн эхний ээлжийн инженерийн дэд бүтэц, хот байгуулалтын суурь бүтээн байгуулалт болох 220, 110, 35 кВ-ын “Сэргэлэн” дэд станцын ажил 95 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
2026-08-14

Маргааш сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP-17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Энэхүү зохицуулалт бүс харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэх юм.
2026-08-14