Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

П.Мөрөн ДАШТ-ий цувралын “Ралли3” ангилалд түрүүллээ 

Аргентин улсын Сан Хуан болон Сан Рафаэл хотод “Ралли рейд”- ийн ДАШТ-ий цуврал гуравдугаар гараа болж өндөрлөлөө. 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдөв. Тус уралдаанд Монголоос “Тал нутгаас дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Батмөнх, “КТМ Монголиа” клубийн П.Мөрөн нар хурд сорьсон. Б.Батмөнх гурван гарааны дараа нийт тамирчдаас 27, “Ралли2” ангилалдаа 17 дугаар байр эзлэн 12 оноо авч “Дакар ралли-2027”-д оролцох эрхээ албан ёсоор авчээ
2026-06-04

Америк, Ирантай мөддөө хэл амаа ололцохгүй нь

“Тохиролцох нь хэдхэн цагийн асуудал” гэж хэлэхдээ Марко Рубио ер эргэлзээгүй. Гэтэл үүнээс хойш тун удалгүй Дональд Трамп “хэлэлцээр хийгчид яарах хэрэггүй” гэж хэлснээр үйл хэрэг удаашрав. Энхийг тогтоох үйл явц яст мэлхийн хурдаар мөлхөж байна. Хэн үүнийг сунжруулаад байна вэ. Иран­ чууд биш болох нь илт. Тус улс хүнд хэцүү түрэмгийлэл үзэж, улс орноо сэргээн босгоход нь бат бэх энх амгалан байдал ус, агаар шиг хэрэгтэй байгаа. Тохиролцоог сунжруулж дахин шинэ цохилт өгөхийг хүлээж өөртөө эрсдэл уч­ руулахыг Тегеран зөвшөөрч хэрхэвч болохгүй. 
2026-06-04

Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно

Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл авто замын баруун хэсэгт хашлага, явган хүний хашлага хийж гүйцэтгэхээр замыг хэсэгчлэн хаана.  Зам хаах хугацаа:
2026-06-04

Өнгөрсөн оны “Компанийн засаглалын кодекс”-ийн үнэлгээ 77.8 хувьтай гарчээ 

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос “Компанийн засаглалын кодекс”-ийн өнгөрсөн оны үзүүлэлтийг олон нийтэд танилцууллаа. Тус кодексийг даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Эл ангилалд хамаарах 160 этгээдийн 2025 оны жилийн дундаж үнэлгээ 77.8 хувьтай гарчээ.
2026-06-04

Япон Улс визийн хураамжаа нэмэх нь

Япон Улс гадаадын иргэдийн визийн хураамжийг эрс нэмэгдүүлж, хил нэвтрэхээс өмнө цахимаар урьдчилан зөвшөөрөл хүсэх зэрэг заалтыг тусгасан Цагаачлалын хяналтын тухай хуулийн төслөө хэлэлцүүлж, парламент нь дэмжсэнийг “Кёодо ньюс” агентлаг мэдээллээ. Ингэснээр виз сунгах төлбөр 6000-аас 100 000, байнга оршин суух зөвшөөрлийн хураамж 10 мянгаас 300 000 иен болж огцом өсөх аж.
2026-06-04

Хүүхдүүд гурваас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг Төрийн ордонд хоёр дахь долоо хоногтоо хэлэлцүүлэв. Хуулиар цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сөрөг агуулгатай контентоос ангид байлгах, цахим дээрэлхэлтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болгох зэрэг харилцааг зохицуулах юм.
2026-06-04

Нийслэлд цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
2026-06-04

“Бодь” компанийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа гаргасан зөрчил нь залилангийн эрсдэлтэй

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа гаргасан өртөг, санхүүгийн асуудал өдгөө асуудал дагуулаа байгаа. Энэ талаар УИХ-ын 2023 оны намрын чуулганы Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны арваннэгдүгээр сарын 15-ны хуралдаан дээр Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг ноцтой дүгнэлтийг танилцуулжээ.
2026-06-04

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал маргааш эхэлнэ

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн хуралд 30-аад улсын 250 орчим төлөөлөгч оролцох юм. Хурлаар таван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжуудын талаар ярилцаж, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэх нь.
2026-06-04

Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.04/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо. 
2026-06-04

“Сонсголын бэрхшээлтэй иргэдийг төр үл тоож байна”

“Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”-ноос сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, тэдний эрх ашгийг хамгаалах асуудлаар өчигдөр төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгууллаа. Тус холбооны тэргүүн А.Энхбаатар “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг төр үл тоож байна. Бид үндсэн таван шаардлага тавьж буй. Үүнийгээ Засгийн газарт бичгээр хүргүүлсэн ч хариу өгөөгүй тул тайван жагсаж байна” хэмээв.
2026-06-04

Өвөрхангайн ихэнх сумд цас оржээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумд өчигдөр 05.00 цагийн үед цас оржээ. Зуны эхэн сар хэдийн гарсан ч ихэнх нутгаар цаг агаар дулаарахгүй, салхи шуургатай, уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүхэн өдрүүд үргэлжилж буй. Тэгвэл бороо ороосой хэмээн хүлээж байтал цас орсон талаар Есөнзүйл сумын иргэд цахим орчинд хуваалцсан байна. Цас үүрээр орж эхэлсэн бөгөөд 07.00 цагт ч бударч буй талаар бичжээ.
2026-06-04

Багануур, Налайх дүүргийг эхний ээлжид улсын зэрэглэлтэй хот болгох нь 

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооныхон шийдвэрлэжээ. Засгийн газраас тавдугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан танилцуулж, гишүүдийн олонх дэмжив. 
2026-06-04

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах санал хүргүүлэх нь

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Дамдины Ганзоригийн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа энэ сарын 2-нд дуусахтай зэрэгцээд түүний оронд хэн томилогдох бол хэмээн эрх зүйч, хуульчид анхааралтай ажиглах болсон. Шүүхийн тухай хуулийн 19.2.4-т “Тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох” гэсэн заалтыг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгч өчигдөр 16.30 цагийн үед зөвлөгөөнөө хийлээ.
2026-06-04

Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байхыг НҮБ анхаарууллаа

Дэлхийн хэмжээнд энэ зунаас ирэх намрын сүүлч хүртэл Эль Нино хэмээх цаг агаарын эрс тэс үзэгдэл тохиох магадлал 80-аас өндөр хувьтай байгааг НҮБ-ын харьяа Дэлхийн цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үүний улмаас бөмбөрцөг даяар хэт халж, ган гачиг нүүрлэн, ширүүн бороо цутгах зэрэг цаг агаарын бусад үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэй гэнэ.
2026-06-04

Байранд гал гарч хоёр хүүхэд нэг том хүн нас баржээ

Дорнод аймагт "Хоёрдугаар байранд хар утаа гараад байна" гэсэн дуудлага өчигдөр 13:20 цагт ОБГ-т иржээ. Аймгийн ОБГ-ын алба хаагчдыг очиход тус байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.
2026-06-04

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулж байна. 
2026-06-04

Баян-Өлгий, Хэнтий аймгийнхан багийн харваанд тэргүүлжээ

“Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгуулсан үндэсний сур харвааны багийн аварга шалгаруулах тэмцээнд 83 багийн нийт 1010 харваач өрсөлдлөө. Салхитай, бороотой, хүйтэнд гурван өдөр цэц сорьсон харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Баян-Өлгийн “Өлгийн мэргэчүүд” багийнхан түрүүлж, улсын аварга болсон юм.
2026-06-04