Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Ч.Лодойсамбуу: 500 тэрбум төгрөгийг Хятадын компани руу шилжүүлсэн нь бүлэг залилангийн гэмт хэрэг

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Туулын хурдны замын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Туулын хурдны замыг маш олон эсэргүүцэж байна. Ингэж эсэргүүцэх маш олон шалтгаан бий. УИХ-д Туулын хурдны замыг хянах шалгах түр хороо байгуулах талаар 40 гаруй гишүүдээс гарын үсэг цуглуулсан. Гэтэл одоо хянан шалгах хороогоо татаж байх шиг байна. 
2026-04-30

Т.Даваадалайг 6.6 тэрбум төгрөг завшиж, угаасан хэрэгт шалгаж байгаа гэв

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж, өнгөрсөн ням гарагт нэгжлэг хийсэн билээ.
2026-04-30

МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалыг шүүхэд шилжүүллээ 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буян­жаргал нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-04-28

Таван шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээр болжээ 

Гэрийн мод, модон болон эсгий эдлэлийн үйлд­вэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Очир интер трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гүнсэн гэх хүний гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүнд сахилгын хэрэг үүсгэхээр болжээ. Тус танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны хоёр­дугаар сарын 3-нд “Аниме нетворк” ХХКийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захир­гааны хэргийг хянан шийдвэрлэсэн аж.
2026-04-27

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болон “Үнэн ба зөв” намын нарийн бичгийн даргыг албадан саатуулав

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэр­гэлэнбаатар болон “Үнэн ба зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, улмаар тухайн өдөрт нь албадан саатуулжээ.
2026-04-27

Замын-Үүдийн гаалийн хоёр ажилтан, нэг иргэнийг авлигын хэрэгт шалгаж байна

Өмнөд хилийн Замын-Үүд боомт дахь Гаалийн газарт АТГынхан нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хүрээнд дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон баривчилж, гурвыг нь яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж буй аж. Тэдний хоёр нь тус Гаалийн газрын гаалийн улсын байцаагч албан тушаалтай бол нэг нь энгийн иргэн гэнэ.
2026-04-24

“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуяг нарын залилангийн хэргийг дахин шийдвэрлэнэ 

“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж сэлбэн оруулж ирсэн хэрэгт холбогдсон хүмүүсийг цагаатгасан, эрүүгийн хариуцлага оноосон нь хуульд нийцэж буй, эсэхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар уржигдар хянан хэлэлцлээ.
2026-04-22

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг дахиад шүүхэд шилжүүллээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)ийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2025 оны зургаадугаар сард хэлэлцэн анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болсон.
2026-04-21

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулсан гэх хэргийг дэнслүүлнэ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлджээ. Тэрбээр 2024 онд уг албан тушаалд томилогдсон бөгөөд 2025 оны зургаадугаар сард ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон.
2026-04-21

Л.Бямбасүрэнг хахуулийн мөнгөөрөө “Мерседес бенз” авч угаасан гэм буруутайд тооцов

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаал хашиж байхдаа хувийн эмнэлгийн удирдлагаас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд, Д.Баянжав, “Баянзүрх-Эмнэлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Айгиймаа, чанарын хяналтын мэргэжилтэн С.Ундрам, “Нандинухаан” эмнэлгийн захирал Т.Ариунтуяа, “Анхтуяа” ХХК-ийн захирал Т.Анхтуяа, нэгэн эмнэлгийн албан тушаалтан Ө.Мөнхтулга, иргэн С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-04-16

Нийслэлийн ИТХ-д цахим гавны тендер зарлах эрх бий юү, А.Баяр дарга аа

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Гэмт хэрэг, гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахаар тендер зарлажээ.
2026-04-15

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
2026-04-15

Д.Тогтохсүрэнгийн хэргүүдийг шалгаж дууслаа

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” тө­рийн өм­чит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын за­хирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнд холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шал­­ гах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүг­нэлт үйлдүүлэхээр Нийслэлийн про­курорын газарт шилжүүллээ.
2026-04-15

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэд хэдэн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тэднээс хоёрт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн инженер Х.Азжаргал нарын үйлдлийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлсэн билээ.
2026-04-14

Морьт харвааны адууг хулгайлсан залууст мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлджээ

Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дуусжээ. Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б гэсэн таван хүнийг 2025 оны зургаадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын Жаргалантын ам орчимд идээшилж байсан адууг тууж, Эмээлт дэх мал нядалгааны газарт худалдан борлуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
2026-04-14

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 57.2 хувиар өсжээ

Манай улсад сүүлийн таван жилд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 1297 хүн шүүхээр ял шийтгүүлсэн гэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас шүүхээс ял шийтгүүлсэн хүний тоо жил бүр нэмэгдэж буйг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, 2021 онд 229, 2022 онд 237, 2023 онд 263, 2024 онд 248, 2025 онд 320 хүн шүүхээс ял шийтгүүлжээ. Өнгөрсөн онд ял шийтгүүлсэн хүнийг өмнөх оныхтой харьцуулахад 29 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
2026-04-13

“Мэргэлж, засал хийнэ” хэмээн иргэдийг мэхэлж байсан эмэгтэйг баривчиллаа

Фэйсбүүкт “Хөзрийн хатан” нэртэй хаяг нээж, “Мэргэлнэ, засал хийнэ” хэмээн иргэдийг залилж байсан Н.Доржмаа гэх эмэгтэйг цагдаагийнхан баривчиллаа. Тэрбээр иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан олон хүнээс банкны данс ашиглан мөнгө шилжүүлж авсан аж.
2026-04-09

Б.Насантогтохын 6.9 тэрбумын үнэтэй 17 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ

Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд АТГ-ынхан нэлээд эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн талаараа мэдээллээ. Тэрбээр Эрчим хүчний яам (ЭХЯ)-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ нэр дээр байгуулсан аж ахуйн нэгжтэй 5.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах нөхцөлийн бүрдүүлсэн хэрэгт холбогдон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш яллагдагчаар татагдан шалгуулж буй билээ.
2026-04-09