100 саяын хахууль авсан татварын байцаагчдыг шүүхэд шилжүүлэв
Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарын албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дарцагт ноёд групп” ХХКийн татвар төлөлтөд дээрх хоёр байцаагч шалгалт хийсэн аж.
2026-04-07
Монголчуудад захиалга өгч нутаг нэгтнүүдээ дарамтлуулсан хятад эрд ял оноов
Монгол Улсад хөрөнгөө оруулан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нутаг нэгтнүүдээ бусдад захиалга өгч дарамтлуулж байсан БНХАУ-ын иргэнийг шүүх гэм буруутайд тооцлоо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өмнөд хөршийн иргэн Чен Ганзу гэх хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн юм.
2026-04-03
ТТАХНЭ-ийн төвийн эрхлэгчийг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцов
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Буянжаргалд холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулж, тус эмнэлгийн төлбөрт тусламж, үйлчилгээний журмыг зөрчин үйлчлүүлэгсдийн 9.3 сая төгрөгийг хувьдаа авсан хэрэгт холбогдсон юм.
2026-04-02
Хамтран амьдрагчаа хөнөөж шүүгээнд нуусан эрийг 23 жил хорино
Хамтран амьдрагч, 30 настай эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан хэрэг 2025 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэгт гарсан юм. Цагдаагийн байгууллагад тухайн үед “Миний ах хамтран амьдрагчийнхаа амийг бүрэлгэсэн гээд 2-3 хоног архи уугаад байна” гэсэн мэдээлэл хэрэгт холбогдогчийн дүү өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.
2026-04-01
Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахууль авсан гэх хэргийг цагаатгалаа
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн цагаатгах тогтоол гаргалаа. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг барьсан “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан хэрэгт буруутгагдсан юм.
2026-03-27
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын тосны төв лаборатори хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус лабораторийн ахлах шинжээчээр ажиллаж байсан Ж.Б гэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон байна. 2021-2023 оны хооронд уг албан тушаалыг хашиж байсан тэрбээр Уул уурхай, газрын тосны төв лабораторийн үнийн саналыг өөрчлөн, тайланг нь хуурамчаар гаргуулж, Төрийн сангийн данснаас хувийн аж ахуйн нэгж рүү 428.4 сая төгрөг шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн гэнэ.
2026-03-26
Хүүхдүүд машин жолоодож яваад осол гарган хүн гэмтээжээ
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Долоон буудлын замд өнгөрсөн бямба гаргийн 07.45 цагийн үед хүүхдүүд машин жолоодож яваад осол гаргажээ. Улмаар тэд ослын газарт автомашинаа орхин зугтсан байна. “Тоёота приус-41” загварын тээврийнхэрэгслийг 17настайУгэх охинжолоодож яваад “Приус-30”-ийг мөргөснөөс жолооч 46 настай П гэдэг эмэгтэй гэмтсэн аж.
2026-03-16
Охид нэгэндээ халдсан хэргийн нэг холбогдогчийг хилээр гарахыг хязгаарлалаа
Өсвөр насны охид нэгнээ зодож, хувцсыг нь тайлж, тохуурхаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цахилгаан шат, шатны хонгил зэрэг газарт аваачин биед нь халдсан эл хэрэгт ерөнхий боловсролын 21, 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 16-17 насны найман хүүхдийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Уг хэрэг явдал энэ сарын 6-ны баасан гарагт гарсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болжээ.
2026-03-16
Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар зэрэг хүний үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлнэ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн өчигдөр 15.00 цагт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосноос гадна өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
2026-03-11
ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон 11-р ангийн сурагчдыг шалгаж байна
Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 6-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг цацагдсан. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.
2026-03-10
Мөрдөн шалгалтад саад учруулж байсан Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлав
УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багтсан баруун бүсээс МАН-ыг төлөөлж сонгогдсон Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамжийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн гаргалаа.
2026-03-05
“Юнивишн”-ээс кино хулгайлсан хүмүүсийн гэм бурууг дэнслүүлнэ
Монгол Улсад цахим технологи хөгжиж, үүрэн холбооны сүлжээнд суурилсан “Ай пи ти ви” (IPTV)-гийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд ч олширсон. Гэвч тэдний ашигладаг платформын хамгаалалтын системийн сул талыг ашиглан эвдэж, бусдын оюуны өмч болох кино, контентыг нь хуулбарлан цахим орчинд байршуулсан нэг бус хэрэг гараад байна.
2026-02-23
Улсын хил зөрчсөн хятад эрд ял оноож, вьетнам иргэнийг шүүхэд шилжүүллээ
Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүү гийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын иргэн Ван Лайд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн зун ОХУ-ын талаас хил зөрчин орж ирснийг тус аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид саатуулсан аж. Түүнд дээрх зүйл заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.
2026-02-16
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Тэдний гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж Дээд шүүхийн шүүгч нар үзээд шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзлаа.
2026-02-13