Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Экосистемээс “үнэтэй” инженерийн байгууламжийн ажил зуун задгай байна

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Авто замчдын гудамж, “Улаанбаатар буян” компанийн төв байр орчмын Сэлбэ гол. Одоогоос яг жилийн өмнө энэ газарт хүнд машин механизмууд тоос та­туулан завсар чөлөөгүй ажиллаж, зам, ба­рил­гын компанийнхан явган хүний зор­чих хэсгийг хааж энд тэндгүй шороон овоолго босгосон байлаа. Сэлбэ голын урсгалыг хумьж, голдирол, татам хэсэгт нь том чу­луунууд овоо­лон, эргийг нь нойтон шороо­гоор чигжиж, бут, сөөгүүдийг нь тасчин бөөг­нүүл­сэн байсан юм. 
2026-06-19

Дэлхийд өрсөлдөх чадвараар Монгол Улс 70 орноос 67-д эрэмбэлэгджээ 

Швейцарт төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чад­варын жилийн тайлан”-д энэ жил 70 орныг хамруулжээ. Харь­цуулах боломжтой 70 улсаас Монгол 67-д жагсан Нигери, Намиби, Венесуэлийг ардаа орхисныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс өчигдөр мэдээллээ.
2026-06-19

Монголын гурван баг ДАШТ-д өрсөлдөж байна 

Хонконгт эхэлсэн шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Анугийн удирд­­лагад “The MongolZ”, мөн “Алдар” спорт хорооны шигшээ баг, 2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилалд “Босоо ноён” клубийн тамирчид оролцож буй.
2026-06-18

Нөхөн сонгууль болох 42 сумд “Сонгогчийн булан” нээжээ 

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний но­­мын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” ажиллуулж буй. Мөн иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл түгээх зорилгоор нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн номын санд “Сонгогчийн булан” тохижуулж эхэлсэн байна.
2026-06-18

Дархан-Уул дахь Улсын нөөцийн салбарын албан тушаалтнуудад ял шийтгэв

ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалан хэлэлцлээ. Тэд 2015 оны тавдугаар сарын эхээр эрх мэдлээ ашиглан Х.Оргилболдын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
2026-06-18

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа.
2026-06-18

Жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгай таних тэмдэг тарааж эхэллээ

Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд үзүүлэх нийгмийн дэмжлэг, халамжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай таних тэмдгийг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Уг таних тэмдгийг харьяа өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй авах боломжтой юм.
2026-06-18

Тайваний Үндэсний хааны ордонд Чингисийн эш хөргийг дэлгэн үзүүлнэ

Их Монгол Улс үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Эш хөргийн ивээл-Эв эеийн ерөөл” хэмээх тусгай үзэсгэлэнг долоодугаар сарын 6-наас есдүгээр сарын 10-ныг дуустал Тайваний Үндэсний хааны ордон музейд дэлгэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох хосгүй хоёр бүтээлийг олон нийтэд дэлгэх нь. Тодруулбал, Их Эзэн Чингис хааны эш хөрөг, “Хубилай хаан авд мордсон нь” бүтээлийг хүндэтгэлийн тэнхимд олны хүртээл болгоно. 
2026-06-18

“Бидисек” компани гурван сая ам.долларын бонд гаргах нь

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Бидисек” компани хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлэх зорилгоор санхүүжилтийн бүтцээ өөрчилж, олон нийтээс бонд хэлбэрээр хөрөнгө татахаар болжээ. Тодруулбал, тус компани гурван сая хүртэлх ам.долларын үнийн дүнтэй, хоёр жилийн хугацаатай бонд гаргахаа мэдээлсэн аж.
2026-06-18

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцэсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг 6 дугаар сарын 20-ны 00:00 цагаас 6 дугаар сарын 21-ний 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
2026-06-18

Монголын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтнуудын холбооноос МСНЭ-д албан бичиг хүргүүллээ 

МСНЭ)-ийн XIX их хурлыг энэ ням гарагт зохион байгуулахаар товлосон. Тус хурлаар эвлэлийн удирдлагыг сонгох бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр ерөнхийлөг­ чийн сунгаанд Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэрээ дэвшүүлэх гэнэ. 
2026-06-18

Өргөн хэрэглээний эмийн чанарыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ

Ард иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөс эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт чиглэл өгч, шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийх юм.
2026-06-18

Жуулчны хөтөч, тайлбарлагч нар мэргэжлийн стандарттай болов

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо зэрэг байгууллагынхан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны захиалгаар тус салбарын хүрээнд анхныхад тооцогдох ажил мэргэжлийн стандартыг боловсруулан батлуулжээ.
2026-06-18

Бэлчээр нутгийн экосистемийг хамгаалахыг дэлхий нийтэд уриаллаа 

Газрын доройтол, амьдрах орчны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас санаачилсан Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш бэлчээр нутгийг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, хөдөөгийн иргэдийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд урьд урьдынхаас илүү идэвх чармайлттай ажиллахыг улс орнуудад уриалав. 
2026-06-18

Эх орныхоо дэвжээнд тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын баг

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын тав дахь цуврал Монголд маргааш эхэлнэ. Улаанбаатар хотод гурав хоног үргэлжлэх (зургаадугаар сарын 19-21) тус тэмцээнд 60 орны шилдгүүд зодоглохоор хэдийн цуглажээ. Оролцох багуудаас хойд хөршийнхөн 10 гаруй хоногийн өмнө ирж, манайхантай бэлтгэлээ базаав.
2026-06-18

Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийг шүүх талаар Японоос туршлага судлав

Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах, үйл ажиллагааны загвар, бүтцийг олон улсын сайн туршлагад тулгуурлан судлах хэрэгцээ, шаардлага үүсээд буй. Үүний хүрээнд мэргэжилтнүүд Япон Улсын гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхтэй танилцан, туршлага судалсан байна.
2026-06-18

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хууль буюу ойн дайсан

Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийг шинэчлэхээр санаачилсан. Хуулийг нь УИХ-аар үндсэндээ хэлэлцэж эхэлж байна. Гэтэл уг хууль шууд утгаараа “Ойгүй болъё” гэсэн агуулгатай.
2026-06-18

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар (2026.06.17) Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
2026-06-18