
ОХУ өнгөрсөн пүрэв гарагт Украины зарим объектод цохилт өгсөн. Үүнтэй холбоотойгоор манайд шатахууны нийлүүлэлт хомсдож магадгүй гэж жолооч нар таамагласан бололтой. Улмаар тэд пүрэв гаргийн оройноос шатахуун түгээх станцуудын гадаа дараалал үүсгэв. Энэ талаар олон нийтийн сүлжээнд “Зохиомол хомсдол үүсгэх нь” гэж байлаа. Тэгвэл баасан гарагт ШТС-ууд дахь дараалал багассан юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрсөн баасан гарагт шатахууны нийлүүлэлт болон нөөц хэвийн байгаа хэмээн мэдээлсэн юм. Тодруулбал, улсын хэмжээнд дунджаар 36 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх буюу 162 667 тонн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл бий гэв. Үүнээс А-80 автобензиний 64, Аи-92-ын 34, дизель түлшний 37, онгоцны түлшний гурав хоногийн үлдэгдэлтэй байжээ