
ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн өдрүүдэд Украинд болж буй үйл явдалтай холбоотойгоор “Америкийн тал Монгол Улстай холбогдож, биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” хэмээн өгүүлэх болсон. Уг мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээжээ.