
Соёлын биет бус өвийг хамгаалах, хүүхэд, залуучуудад өвлүүлэн уламжлуулах зорилгоор 2018 оноос хойш жил "Үл бүдгэрэх их өв-2022” төсөл арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 2022 оны дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд "Үл бүдгэрэх их өв-2022” төсөл арга хэмжээг Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулжээ. Дорнод аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Дорнод аймгийн 13 сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид болон шавь сургалтад хамрагдаж буй хүүхэд, залуучууд, соёлын төвийн эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо. Тус арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, “Ерөөл”, “Магтаал”, “Морины цол дуудлага”, “Бөхийн цол дуудлага”, “Монгол уртын дуу” өвийн шавь сургалт хийж, өвлөн уламжлагчид, хүүхэд, насан хүрэгчдийн ангилалаар уралдаан зохион байгууллаа. Соёлын яамны бүрэлдэхүүн “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Соёлын биет бус өв буюу амьд өвийн хамгаалалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, уралдааныг шүүж оролцов.