
Олимпын хошой алт, хошой хүрэл медальт, дэлхийн 10 удаагийн аварга Тэди баавгай хочит Тедди Ринер тэргүүтэй тамирчид өчигдөр Монголд иржээ. Тодруулбал, Францын алдарт тамирчин Тедди Ринер хоёр дасгалжуулагч, нэг эмч, бэлтгэл хангагчтайгаа ирж, өнөөдрөөс бэлтгэлээ хийж эхэллээ.
Мөн олимпын мөнгө хүрэл медальт, дэхийн аварга Ан Баул тэргүүтэй Өмнөд Солонгосын 33 хүний бүрэлдэхүүнтэй тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Монголын жүдо бөхийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл энэ сарын 13-ыг хүртэл үргэлжилнэ.
ОУ-ын тамирчид энэ сарын 1-ээс долоодугаар сарын 5 хүртэл манай улсад хуваарийн дагуу ирж бэлтгэл хийнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.










