Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 9 зүйл: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

8 дугаар сарын 1-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 213 дахь өдөр бөгөөд он дуусахад 152 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 4. Сумъяа гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, сич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ. 

  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3183.00 төгрөг, зарах нь 3190.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 50.50, зарах ханш 51.30, юанийн авах ханш 472.50, зарах ханш 475.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.41 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 08.00-16.00 цагт ЭМЯ-ны шийдвэрээр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлж байна. Харьяа дүүрэг харгалзахгүйгээр вакцинжуулалтын цэгт дархлаажуулалт хийнэ.
  2. 11.00 цагт  “Үндэсний мэдээллийн төв”-д “Даяар Монгол хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийнэ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.
  2. Өнөөдөр Вьетнам улсад ялалтын баяр тохиож байна.
  3. 1986 оны энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Damien Allen мэндэлжээ.