Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросын Хар тэнгисийн флотын төв штаб  дроны цохилтод өртжээ

Ням гарагт /2022.07.31/ Севастополь дахь Оросын хар тэнгисийн флотын төв штабыг бага чадлын дрон дайрсны улмаас зургаан хүн шахаджээ. Энэ талаар Associated Press,  албаныхныг иш татан мэдээлэв.

Энэ өдөр ОХУ-ын  Тэнгисийн цэргийн өдөр байсан бөгөөд болсон үйл явдлын улмаас баярын  арга хэмжээг цуцалсан байна.

Хар тэнгисийн флотын хэвлэлийн албанаас мэдээлснээр дрон гар хийцийн байсан бололтой.

Тэсрэх төхөөрөмжийг "бага чадалтай" гэж тодорхойлсон ч Севастополь хотын дарга Михаил Развожаев дэлбэрэлтийн улмаас зургаан хүн шархадсан гэж мэдэгдэв.  Түүний хэлснээр  уг халдлагыг  гаднаас бус, хотын нутаг дэвсгэрээс үйлдсэн байна. Энэ үйл явдлыг террорист халдлага гэж үзэж байгаа бөгөөд зохион байгуулагчдыг эрэн сурвалжилж байгаа гэж тэрбээр  тэмдэглэжээ.

Украины мэдэлд  байсан Крымын хойг болон  Севастополь хот 2014 онд   Оросын талын оролцоотойгоор  тус улстай нэгдсэн юм.