Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хунтайж  Чарльз Бин Ладены төрөл төрөгсдөөс олон сая фунт стерлинг авчээ

Уэльсийн хунтайж Чарльз өөрийн  буяны сандаа  "Аль-Каидтеррорист байгууллагын удирдагч Осама бин Ладены төрөл төрөгсдөөс нэг сая фунт стерлинг бавчээ. Энэ тухай "The Times" сонин  мэдээлэв.

Тус сонинд  бичсэнээр Их Британийн  хаан ширээ задгамжлагч  нь “Аль-Каида бүлэглэлийг үндэслэгчийн эцэг нэг ах нараас мөнгө авч байжээ.

Тэдний нэгтэй хунтайж Чарльз 2013 оны 10-р сард буюу  Бин Ладеныг АНУ-ын тусгай хүчнийхэн устгаснаас хойш хоёр жилийн дараа Вестминстер дэх шилтгээндээ уулзсан байна.

Ханхүү өөрийн зөвлөхүүд болон сангийн ажилтнуудынхаа эсэргүүцлийг үл тоон хандивыг хүлээн авсан гэж тус сонинд бичжээ..