Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэнси Пелоси Тайваньд айлчилж, БНХАУ хариу арга хэмжээ авч эхлэв

АНУ-ын Агаарын цэргийн хүчний тусгай нислэгийн SPAR19 дуудлагын тэмдэгтэй онгоц орон нутгийн цагаар ойролцоогоор 22:45 цагт Тайваний нийслэл Тайбэйд газарджээ. Эхэндээ онгоц Куала Лумпураас зүүн өмнө зүгт хөөрсөн ч Индонезийн Сулавеси арлын дээгүүр нисч байгаад хойд зүгт чигээ гэнэт өөрчилсөн байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд айлчилсан АНУ-ын анхны өндөр албан тушаалтан  боллоо.

Онгоц газардахтай зэрэгцэн Пелосигийн бичсэн мэдэгдэл нийтлэгдсэн бөгөөд түүний айлчлал нь АНУ-ын Хятадын талаарх бодлоготой зөрчилдөхгүй бөгөөд Вашингтон  урьдын адил статус  квог нэг талын  өөрчлөлтийг эсэргүүцсээр байна.

Үүний зэрэгцээ Тайваньд АНУ-ын дэмжлэг урьд урьдынхаас илүү хэрэгтэй байгааг улстөрч онцлон тэмдэглэсэн бөгөөд учир нь "Дэлхий нийтээрээ дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгохын өмнө тулгараад байна" гэжээ.

Мөн тэрбээр "Вашингтон Пост" сонинд нийтэлсэн нийтлэлдээ  дээрх  санаагаа тодотгож, түүний айлчлал нь Тайванийн 23 сая хүн амд төдийгүй "БНХАУ-ын дарамтанд өртөж, заналхийлэл дор байгаа сая сая хүмүүст" чухал ач холбогдолтой хэмээн онцолжээ.

Пелоси "Тайваньд айлчилснаар бид ардчиллын төлөөх амлалтаа дахин нотолж байгаа юм. Тайвань болон ардчилсан  бүх улс орнуудын эрх чөлөөг хүндэтгэх ёстойг " гэж тэрээр дүгнэв.

Америкийн улс төрч өнөөдөр Тайваний парламент буюу Хууль тогтоох юаньд очиж, парламентын тэргүүн Ю Си Кун болон тус улсын. эрх баригч, сөрөг хүчний намуудын  удирдлагуудтай уулзах аж .

Мөн  тэрээр Тайваний засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэнтэй уулзаж, оройн зоогт оролцох бөгөөд дараа нь "Цагаан терроризм"-ийн  буюу Гоминданы засаглалын үеийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан Хүний эрхийн үндэсний музейгээр зочлох юм байна.

Пелосигийн айлчлал орон нутгийн цагаар 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд дараа нь Америкийн улстөрч Өмнөд Солонгосыг зорино.

Тайванийг өөрийн  нэг муж гэж үздэг Хятад улс Пелосигийн тус аралд хийсэн айлчлалыг Тайваний салан тусгаарлах үзлийг АНУ дэмжиж байна хэмээн үзэж байна.

Улстөрчийн Ази руу хийх аялал эхлэхээс ч өмнө Бээжин Тайваниас хоолойгоор тусгаарлагдсан Фужиан мужид цэрэг, зэвсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд далайн эргийн бүсэд цэргийн маневр, тэр дундаа агаарын тулалдааны сургуулиалт хийжээ. 8-р сарын 2-нд тус мужид цөмийн хүчин чадалтай DF-16 баллистик пуужин харвах төхөөрөмж харагдсан гэж эх сурвуулжууд мэдээлэв.

Пелосиг Тайваньд газардсан даруйд Хятадын  ГХЯ АНУ-д хатуу эсэргүүцэл илэрхийлэн  тус  спикерийн айлчлалыг  Вашингтоны хүлээн зөвшөөрсөн “Нэг Хятад зарчмыг зөрчсөн үйлдэл хэмээн тэмдэглэжээ. Улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд ямар ч арга хэмжээ авахад бэлэн гэдгээ Хятадын ГХЯ анхаарууллаа. " Үүнээс гарах бүх үр дагавар  АНУ болон "Тайваний тусгаар тогтнолыг" дэмжигч салан тусгаарлагч хүчинд тусгагдах болно" гэж тус байгууллагын мэдэгдэлд онцолсон байна.

Хятад улс Тайваньтай тайван замаар нэгдэхийн тулд чадах бүхнээ хийх боловч салан тусгаарлах үзлийг зогсоохын тулд цэргийн арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэж Хятадын ГХЯ-ны зэвсэг хураах газрын дарга Фу Цон мэдэгдэв.

"Бид улс орноо энх тайвнаар нэгтгэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Цэргийн аргаар шийдвэрлэх боломжоос татгалзаж чадахгүй байгаагийн шалтгаан нь бид салан тусгаарлах үзлийг хэтрүүлэхгүй байх ёстой" гэж Фу Цон мэдэгдэлдээ дурдсан байна.

Энэхүү мэдэгдлийн дараа Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) томоохон хэмжээний цэргийн сургуулилт зарлалаа. Нийтлэгдсэн газрын зургаас харахад сургуулиалт Тайваний бүх эргийг тойроод зургаан бүсэд явагдах юм байна. Энэ сургуулилт Пелосиг ирсний дараахан эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.

8-р сарын 2-ны орой  ХАЧА-ын 21 байлдааны онгоц Тайваний агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд нэвтэрч, шөнө нь Тайваний хоолойн усанд цөмийн бус цэнэгт хошуутай пуужингууд харважээ.

Тайваний Батлан ​​хамгаалах яам Бээжинг арлын оршин суугчдыг айлган сүрдүүлж, сэтгэл зүйн дарамт үзүүлж байна гэж буруутгав.

БНХАУ өнөөдрөөс Тайваньд элс нийлүүлэхээ зогсоожээ. Тус улсын Худалдааны яамны гаргасан мэдэгдэлд тодорхой шалтгаан дурдаагүй ч “Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрхзүйн хэм хэмжээнд, экспортыг түр зогсоож байна” гэж тайлбарлажээ.

Тайвань улс байгалийн баялаг багатай, элсийг ихэвчлэн БНХАУ-аас импортлон авч, барилга байгууламж, шилний үйлдвэрлэлд ашигладаг юм.

Мөн Тайваниас  жимс, зарим төрлийн хөлдөөсөн загасны импортоо лхагва гарагаас эхлэн зогсоосон тухай Хятадын Гаалийн ерөнхий газраас өнөө өглөө  мэдэгджээ.