Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УГТЭ эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг 40 хувиар нэмжээ

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилт тогтолцоонд шилжсэнээр эмч, эмнэлгийн ажилчидын ур чадвар, ажлын гүйцэтгэл, хариуцлага, тусламж үйлчилгээний чанар, үр дүнгээр нь цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдээд байна. Тэгвэл Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь энэ сараас эхлэн эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалинг 40 хувиар нэмэгдүүлжээ. 

Тус эмнэлэг нь өнгөрсөн онд 730 ажилтанд 875,6 сая төгрөгийн цалин урамшууллыг олгосон бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 1186 ажилтанд 640,5 сая төгрөгийн цалин урамшууллыг олгоод байгаа аж. 

Мөн ажилтны нийгмийн хамгааллын хүрээнд 16 ажилтан 6 хувийн орон сууцны зээлд хамрагдсан бол 20 ажилтан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болж, 63 ажилтанд 12,7 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. 

Arslan.mn