Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жилийн өмнө ашиглалтад оруулсан Хөшигийн хөндийн автозамыг 20 хоног хааж, завсар хийнэ гэв

Улаанбаатар-Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн 2 эгнээг 2022.09.17-ны өдрөөс 2022.10.06-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлах болсныг албаныхан мэдээллээ. 

Зам хэрэглэгч та бүхэн бидний ажлыг хүндэтгэн, замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг хүсье.